
Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 20-нд батлагдсан билдээ. Хуулийн хэрэгжилт маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Энэхүү шинэ хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Уг хуульд хүнсний аюулгүй байдлыг хангах зарчмыг тодорхойлж , хүнсийг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй баталгаат байдал, түүнд тавих хяналт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, хэрэглэгчинй эрх үүрэг, оролцоог шинэчлэн тодорхойлсон юм. Хүнсний аюулгүй байдлыг хангахад баримтлах гол зарчим нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ба хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн өөрийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцах бөгөөд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцахаар тусгагдсан байна. Худалдан борлуулж буй бүтээгдэхүүн шаардлага хангаагүй нь илэрвэл түүнийг буцаан татан авах, тухайн бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгсөн талаар бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтооно. Ингэснээр чанаргүй бүтээгдэхүүнийг хэргэлэгчдэд тараалгүй таслан зогсоож , аюулгүй байдлыг хангаж чадах юм. Мөн өмнө нь иргэн, аж ахуй нэгж хоёуулаа хүнс импортлох эрхтэй байсан бол шинэчилсэн хуулинд хүнс импортлогч нь зөвхөн аж ахуй нэгж байгууллага байна гэж заажээ. Энэ нь мөн л эрсдэлээс сэргийлж байгаа нэг алхам. Аж ахуй нэгж импортлогч байгууллагатайгаа гэрээ хийж эрсдэлгүй бүтээгдэхүүн оруулж ирнэ, хэрэв импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй бол тухайн байгууллагатай шууд харьцаж барааг буцаан татан авах арга хэмжээ авахуулдаг болж байгаа юм байна. Мөн бүтээгдэхүүний шошго нь Монгол, Орос, Англи хэлээр байх бөгөөд хэрэв өөр хэл дээр байвал зөвшөөрөгдсөн хэлээр нэмэлт шошго заавал тавина гэх мэт зүйл заалтууд шинэ хуульд оржээ.
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага дараах үүргийн биелүүлж ажиллах юм байна.
Хүнсний сүлжээний үе шат болон үйл ажиллагааны явцад эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийн шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэ, эрсдлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө өгөх
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүни йул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэлд хяналт тавих,
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж, шаардлагатай мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд өгөх
Хүнсни йчиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мэдээллийг бүртгэх
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд урьдчилсан хяналт шалгалт хийж, эрсдлээс урьдчилсан сэргийлэх зөвлөгөө өгөх
Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл аху й, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, эрсдэлд суурилсан тандалтыг зохион байгуулах ажлуудыг хийж, хэрэгжүүлэх юм.
Шинэ хууль гарсантай холбогдуулан Төрийн бус байгууллагууд, хэрэглэгчид хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уриалж байсан юм.