
Фото: Srdjan Zivulovic / Reuters
Яншагийн Засгийн газар огцорсны дараа шинэ танхим бүрдүүлэх эрх сөрөг хүчний “Эерэг Словени” намын төлөөлөгч Аленка Братушект (Alenka Bratusek) ирэв. Зүүний төвийн Засгийн газар хэзээ бүрэлдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Словенийн Засгийн газрын хямрал өнгөрсөн нэгдүгээр сард Авлигатай тэмцэх комиссийн мэдэгдлийн дараа эхэлсэн юм. Комисс ерөнхий сайд Янша нь 200 мянган еврог хөрөнгийн мэдүүлэгдээ бичээгүй гэж зарласан билээ. Словенийн ерөнхий сайд огцрохоос татгалзсан ба энэ үеэр эрх баригч эвслээс улс төрийн гурван нам гарчээ.
“Эерэг Словени” нам парламентын 90 суудлаас 28-ыг нь авсан байгаа. Шинэ ерөнхий сайдын талынхан түүнд нэмж 30 санал өгч магадгүй байна. Братушек нь тусгаар тогтнолоо авсан цагаас хойших Словенийн анхны эмэгтэй ерөнхий сайд болох юм.