Уул уурхайн “Заавал оролцох ёстой” форумын нэг

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Уул уурхайн “Заавал оролцох ёстой” форумын нэг

Монголд
зохиогдож байгаа уул уурхайн олон арга хэмжээнүүд дундаас зөвхөн ханган
нийлүүлэлт, худалдан авалтын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг онилж
татан оролцуулдаг нь Miner and Supplier –ийн гол онцлог юм. Монголд
зохиогдож байгаа үзэсгэлэнгүүд ихэвчлэн Мишээл экспо эсвэл Нисэхийн
спорт цогцолборт болдог нь зав багатай шийдвэр гаргагч албан
тушаалтнуудын хувьд очиход нэлээдгүй хүндрэлтэй байдгаас үзэсгэлэн
гаргагч компаниудын хүлээлтэд тэр бүр нийцдэггүй. Харин Мiner and
Supplier –ийн хувьд үзэсгэлэнгийн хувьд хотын төвд зорилтот
хэрэглэгчдэдээ ойр байдлаар шийдсэн.

Тус хурал үзэсгэлэнг Үйлдвэр
Хөдөө Аж Ахуйн Яам болон Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржээс 2013 оны 3
сарын 14, 15 нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Энэ
удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдохоор
болжээ. Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг
дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн
дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн
хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд гэнэ.

Уул уурхайн бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, 88097675 эсвэл форумын албан ёсны вэб болох www.minerandsupplier.com –руу хандах боломжтой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж