Дэвид Хэрвуд Барбадост хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Дэвид Хэрвуд Барбадост хуримлажээ

“The Man Inside”, “The Hawk”, “Victim” бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон Британийн нэрт жүжигчин Дэвид Хэрвуд уран бүтээлээсээ түр хугацаанд хөндийрч гэр бүлдээ анхаарлаа хандуулахаар шийдсэн бололтой. Сүүлийн үед дорвитой уран бүтээл хийгээгүй тэрбээр өнгөрөгч мягмар гаригт Барбадост хуримын ёслол хийж, удаан хугацаанд хамт амьдарсан найз бүсгүй Кристи Хэндитэй гэр бүлээ батлуулжээ.

Хосууд мягмар гаригийн өглөө хуримынхаа ёслолыг Сейнт Жеймсийн “Polo Ridge”-д эхлүүлсний дараа хүүхдийнхээ хамтаар үзэсгэлэнт Барбодост ирж тансаг хуримаа өндөрлөсөн байна. Харин тэд гэрлэх ёслолын дараа далайн эргээр усан завиар зугаалж амьдралынхаа мартагдашгүй өдрүүдийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлжээ.

Дэвид, Кристи нар удаан хугацаанд хамтдаа амьдарч байгаа ч албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийгээгүй байсан аж. Хосууд хоёр охинтой бөгөөд том охин Майз нь долоон настай, Рейвин гэх бага охин нь гурван настай гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж