Роббен Дортмундын “Борусси”-г цомоос мултлав

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Роббен Дортмундын “Борусси”-г цомоос мултлав

Герман цомын шөвгийн наймд Мюнхений “Байерн” Дортмундын “Борусси”-г 1:0-ээр хожлоо. Жилийн өмнө цомын аваргын төлөө Дортмундын багт 5:2-оор хожигдож байсныг хариуг ийнхүү мюнхечүүд авч, “Борусси”-г цомоос мулталж дөнгөлөө.

Юпп Хайнкес энэ тоглолтод үндсэн бүрэлдэхүүндээ элдэв өөрчлөлт хийлгүй гаргасан. Франк Рибери шийтгэлийн улмаас энэ тоглолтыг өнжснөөс бусдаар Мюнхений багийн гол тоглогчид бүгд гарсан.

Харин Дортмундын багаас Матс Хуммельс гуяны бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон тул түүний оронд Сантанаг гаргасан байв.

Нэгдүгээр үеийн төгсгөлд Шмельцер торгуулийн талбайгаасаа бөмбөгийг холдуулах гэсэн нь төдийлөн амжилттай бололгүй Филипп Ламд өгчихөв. Лам бөмбөгийг Роббенд дамжуулахад голландын солгой залуу 18 орчим метрийн зайнаас Вайденфеллерийн хаалганы яг 90-ийн буланд бөмбөгийг зоосон юм.

Роббений энэ гоол “Байерн”-д ялалт авчирч, тэд хагас шигшээд үлдэж чадлаа.

Байерн – Борусси Д 1:0

Гоол: Роббен, 43

Байерн:
Нойер – Лам, Ван Бюйтен, Данте, Алаба – Хави Мартинес, Швайнштайгер – Томас Мюллер (Луис Густаво, 79), Кроос (Боатенг, 90+3), Роббен – Манжукич (Гомес, 90+1)

Борусси Д: Вайденфеллер – Пищек, Суботич, Фелипе Сантана, Шмельцер – Гюндоган, Свен Бендер – Ройс (Шибер, 81), Гетце, Гросскройц (Блащиковски, 61) – Левандовски

Шар хуудас:
Кроос – Хави Мартинес, Манжукич

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж