Тамхины хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Тамхины хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ

Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу маргаашнаас эхлэн Улсын хэмжээнд хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хуулийн зорилт нь дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахад чиглэгдсэн юм. Дам тамхидалтаас үүдэн хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай олон төрлийн өвчин эмгэг байдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллгаас тогтоожээ.

Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина” мөн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.” гэж зааснаар тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдгийн загварыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 36 дугаар тушаалаар баталсан.

Хэрвээ энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсэгт зааснаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж өгөөгүй тохиолдолд тухайн байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилж өгчээ.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж