
ширхэг хувьцаа эзэмшдэг ухаантай юм. Эзэмшдэг ч гэж дээ. Энэ 536 хувьцааг Монгол
Улс хэмээх асар их баялагтай оронд төрснийг минь төр засаг “сайшаан” өгсөн
хэрэг. Эх орны хишиг эрдэнийн хувь бил үү дээ. Их л сайхан нэртэй юм даг.
“Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн “шоу” байсан юм шүү
дээ. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлтгэнэ” гэгчээр ямар шинжлэх ухааны үндэсгүй
юм хийсэн” гэж хэвлэлээр цуураад байгаа хүмүүст дургүйцдэг. “Төрийн хишгийг
шингээж чадахгүй бол одоо яахав дээ” гэж битүүхэндээ халаглах юм.
Хувьцааныхаа “амар мэндийг” мэдэх гэж өдөр бүр Үнэт
цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ гэх айхтар урт нэртэй
байгууллагын www.schcd.mn
сайтад ордог. Ёстой сайн худлаа ярьдаг хүн бол “Тэр сайт руу орж, регистрийн
дугаараа хийхээс өмнө миний хувьцааны талаарх мэдээлэл гарч ирдэг болсон” гэнэ
биз. Өнгөрсөн жил “Иргэн
та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн 536 ширхэг
хувьцаа эзэмшиж байна” гэсэн бичиг гарч ирж санааг минь амраадаг байлаа. Харин
нөгөө урт нэртэй байгууллагын нөхөд “Иргэд дээрх үгнээс одоо залхсан биз” гэж
тооцоолсон юм бололтой. Үгийг “Иргэн
Та Монгол Улсын Засгийн Газраас олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн хувьцаа
эзэмшигчээр бүртгэгдсэн байна” гэж өөрчилсөн харагдана билээ.Эдгээр үгсийг нь уншаад “Хувьцаа
маань мэнд л байна даа” гэж бас эргэлзэх ч шиг, тоо нь дутчихсан юм биш байгаа
гэж. Үнэндээ ч бол хувьцаа байгаа байхгүй, хэзээ, ямар ашиг өгч магадгүйг би
мэдэхгүй л дээ. Гэтэл бараа нь харагддаггүй, хувьцаа гэдэг ч эдийн засгийн мэдлэг
ядмаг мань мэтэд тохирох эд биш дэгээ. Уг нь анх бид 1072 ширхэг хувьцааны эзэн
суух байлаа. Гэтэл “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр юм болсон доо. Төгсөх
курсийн жил “Оюутнуудад
“Хүний хөгжил сан”-гаас 500 мянган төгрөг өгөхөөр
боллоо. Төр оюутнуудынхаа сургалтын төлбөрийн дарамтыг хамтдаа үүрэлцэж байна” гэж Засгийн
газрын ордон орчмоор баахан “цуурлаа”. Энэ
мэдээг сонсоод олон хүн баярласан нь ойлгомжтой. Харин тухайн үед ирээдүйд өгөх
“Эх орны хишиг эрдэнийн хувь”-ийн 536 ширхэг хувьцааг маань булааж авч байгааг нэг
нь ч мэдээгүй юм. Засгийн газраас
“Хувьцаагаа буцааж худалдаж авч болно” гэсэн л дээ. Гэхдээ “Тэр хувьцаа чинь
худлаа. Монголын ард түмээн битгий хуурт” гэх Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгийн
үгийг сонсоод ганц жил болтугай сургалтын төлбөрийнхөө хагасыг төлүүлсэндээ баярлаад
л орхичихсон. Магадгүй хэзээ нэгэн цагт “Хайран хувьцаа, хайран юм” гэж “амаа
барьж” барьж магадгүй. Гэхдээ тэр цагийг, 536 ширхэг хувьцаагаа хэзээ хэрэг
болохыг мэддэггүй хүмүүс хүлээгээд л байх шиг. Нээрээ хэзээ юм бол?
Б.БИЛЭГ