
Америкийн төдийгүй дэлхийн кино ертөнцийн сэтгэл татам хосуудын нэг гэгддэг жүжигчин Мишель Уильямс, Жейсон Сигель нар харилцаагаа бүрмөсөн тасалжээ. Тэд энэ сарын эхээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулж8 тус тусын зам мөрийг хөөхөөр болсон тухай “Us Weekly” мэдээлжээ. “Us Weekly”-д мэдээлснээр хосууд сарын өмнө л хэвийн харилцаатай, гэр бүлээрээ хамтдаа явж байгаа нь гэрэл зурагчдын анхааралд өртөж байсан ч ийнхүү салах тухай мэдэгдэл нь олны анхаарлыг татсан бололтой.
Уильямс одоогоор нас барсан экс нөхрийнхөө долоон настай дагавар охин Матилдагийн хамтаар Лос-Анжелест амьдарч байгаа гэнэ. Түүний экс нөхөр, Матилда охины эцэг нь Авсралийн жүжигчин Хит Лежер байжээ.
Өнгөрөгч онд нууцаар хуримласан гэгддэг Жейсон, Уильямс нарын хэн нь ч салалтынхаа талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна.
Э.АНХТУЯА