Писториус хайртынхаа дурсгалыг хүндэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Писториус хайртынхаа дурсгалыг хүндэтгэнэ

Өмнөд
Африкийн алдарт тамирчин Оскар Писториус найз бүсгүй Рийва Стинкэмпэд
зориулж, түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулахаар
төлөвлөжээ. Батлан даалтад суллагдаад буй Оскар Писториус  хайртынхаа
үхэлд гүнээ гашуудаж байгаа бөгөөд хувийн хүндэтгэлийн арга хэмжээндээ
Рийва Стинкэмпийн эцэг эх, ойр дотныхныг урьсан тухай эх сурвалж
мэдээлсэн байна. өмнө Өмнөд Африкийн модель Рийва Стинкэмпийг оршуулах
ёслол түүний төрөлх хот Порт-Элизабетад өнгөрсөн долоо хоногт болсон
билээ. Харин тэр өдөр Оскар Писториусын хэргийг шүүх хурал хоёр дахь
үргэлжилж байсан бөгөөд Писториус өөрөө найз бүсгүйгээ хулгайчтай
андууран буудсан гэж мэдүүлсэн билээ.

Оскар Писториус хоёрдугаар
сарын 14-нд буюу Валентины баярын өдрөөр найз бүсгүй, модель Рийва
Стинкэмпийг хулгайчтай андуурсны улмаас угаалгын өрөөндөө дөрвөн удаа
буудан хөнөөсөн юм. Тэрээр шүүхэд 113 мянган ам.долларын барьцаа төлж,
Претория дахь гэрээсээ гарахгүй байх болзолтойгоор түр хугацаанд батлан
даалтад суллагдаад байгаа билээ. Түүнчлэн Оскар Писториусын найз
бүсгүйгээ буудан хөнөөсөн хэрэгт олон сэжигтэй баримтууд байгаагийн
улмаас шүүгчид болон прокуроруудын хооронд хэргийг санаатай үйлдсэн эсэх
талаар ширүүн маргаан дэгдээд буй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж