
"Мазда" компани АНУ-ын Мичиган мужид байрлах "Флат рок" үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Эл үйлдвэрийг Японы авто үйлдвэрлэгч болон Форд компаниуд хамтран эзэмшдэг байсан юм байна. Тус хоёр компанийн хувьд "Флат рок" үйлдвэрийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг бөгөөд Форд компани 2013 оноос энэхүү үйлдвэрт "Fushion" загварыг үйлдвэрлэхийн тулд 550 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Ингэснээр Мазда компани "Мазда 6" загварын машинаа үйлдвэрлэх боломжгүй болж байгаа юм.
Мазда компани "Флат Рок" үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоож байгаа ч ажилтнуудаа цомхотгохгүй гэжээ. Учир нь энэ нь Форд компани ирээдүйд "Fushion" загварыг үйлдвэрлэхтэй шууд холбоотой гэсэн байна. Тус компани үйлдвэрийн 50 хувийг эзэмшдэг хэвээр байх аж.
Т.ТҮВШИН