“Хөх сувдын орон-2013” болно

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

“Хөх сувдын орон-2013” болно

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Мөсний баяр” гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл далай дээр болох гэж байгаа билээ.

Энэ жилийн мөсний баярыг “Хөх сувдын орон-2013” нэртэйгээр зохион байгуулж байгаа ба баярын бүх үйл ажиллагааг Хатгал сум хариуцаж байгаа ажээ.

Энэ жилийн мөсний баяр “Хөх сувдын орон-2013”-ыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам дэмжин оролцож байгаа юм байна. Гуравдугаар сарын 2-ны 11.00 цагаас Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлснээр эхлэх мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, цаа бугын уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох аж.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж