Хөл хүнд Mel B наран шарлагын газарт

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Хөл хүнд Mel B наран шарлагын газарт

Дэлхийн хамгийн их ашиг орлого олж, олон мянган шүтэн бишрэгчтэй болсон хамтлаг бол яах аргагүй Spice Girls.

Энэхүү гайхамшигтай хамтлагийн бүсгүйчүүдээс энэ жил Victoria, Ema, Mel B гурав жирэмсэн болоод байгаа юм. ярилцаж тохирсон юм шиг зэрэг ээжүүд болох гэж байгаа эдгээр бүсгүйчүүдийн нэг Mel B өнгөрсөн амралтын өдрүүдээр нөхөр охины хамт наран шарлагын газарт амарчээ. Цагаан усны хувцас өмссөн цондойсон гэдэстэй ээжийгээ ихэд халамжлах бяцхан охин болон нөхрийнх нь зургууд гадаадын шар сайтуудад нийтлэгдээд байна.

Өдгөө 35 настай Mel B-гийн хоёр охинтой ба одоо төрөх хүүхдээ хүү байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа гэнэ.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж