Ховд аймагт өвөлжилт хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Ховд аймагт өвөлжилт хэвийн байна

“Ховд аймагт өвөлжилт хэвийн, хүндэрсэн зүйлгүй байна” гэж Ховд аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Харин тус аймгийн баруун талын гурван сум болох Алтай, Булган, Үенчид  энэ өвөл цас ихтэй байгаа ч өвөлжилт хэвийн байгаа гэнэ. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар шуургатай хоносон тул Ховд аймагт эрс хүйтэрчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас баруун аймгуудын чиглэлийн авто замыг маргааш өглөөний 08:00 цаг хүртэл хаахаар болсон. Тэгвэл Ховд аймгийн ОБЕГ ч мөн адил маргааш өглөөний 08:00 цаг хүртэл Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгсэл зорчуулахгүй түр хязгаарлаад байгаа аж.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж