“Реал” шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

“Реал” шигшээд шалгарлаа

Испанийн “Эзэн хааны цом” буюу “Copa del Rey” тэмцээний шигшээ тоглолтод “Реал Мадрид” баг шалгарлаа.  “Хааны албатууд” гэгддэг “Реал” хагас шигшээд мөнхийн өрсөлдөгч Каталоны нэр төр хэмээх “Барселона” багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:2-ийн харьцаатай буулган авсан юм. Шигшээ тоглолтод шалгарсан “Реал”-ийнхан тун баяртай байгаагаа сэтгүүлчдэд нуулгүй илэрхийлжээ. Багийн ахлагч Икер Касильяс “Өнөөдөр “Реал”-ийн болон бидний хөгжөөн дэмжигчдийн хувьд баярын өдөр боллоо” гэсэн бол хамгаалагч Серхио Рамос “Би Роналдуг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч гэж хэлсэн биз дээ” гэжээ.  Харин урд шөнийн тоглолтод дубль хийсэн Криштиан Роналду “Бид үргэлж “Барселона”-гаас илүү” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

"Барселона" 1 – 3 "Реал"


Гоол:
Хорди Альба /89’/ – Криштиан Роналду, /13’  пенальти, 57’,  Варан 68’

"Барселона": Пинто, Дани Алвес, Пике, Пуйоль, Хорди Альба, Хави (Тиагу, 73), Серхио Бускетс, Фабрегас (Вилья, 59), Педро (Тельо, 71), Месси, Иньеста

"Реал" (Мадрид):
Диего Лопес, Арбелоа, Варан, Серхио Рамос, Фабиу Коэнтрау, Хедира, Хаби Алонсо (Эссьен, 84), Ди Мария, Oзил (Пепе, 78), Криштиан Роналду, Игуаин (Хосе Кальехон, 71)

“Реал” шигшээ тоглолтод “Севилья” болон “Атлетико  Мадрид” багийн хожсонтой нь тоглоно. Энэ хоёр багийн эхний тоглолт “Атлетико Мадрид”-ийн талбайд болж, 2:1-ийн харьцаатай Мадридийн багийн ялалтаар өндөрлөсөн билээ.  

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж