Италийн автомашин үйлдвэрлэгч Alfa Romeo хамгийн хурдан хамгийн гоёмсог загвараа Женев хотод болох олон улсын авто үзэсгэлэн шоун дээр танилцуулахаар болжээ.
Alfa Romeo 4C нэртэй, хоёр хүний суудал бүхий уг спорт машин нь өнгөлөг улаан хүрэн өнгөтэйгээр бүтээгджээ.
Энэхүү загвараа энэ онд багтаан АНУ-д худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ба үнийн хувьд дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Т.ТҮВШИН












