
“On’n Off” продакшны захирал С.Ононбаттай таарсан хүмүүс түүнээс “Та “Цэнхэр дэлгэц”-ээ хэзээ үргэлжлүүлэх вэ” гэж шалдаг гэнэ лээ. 2000-2003 оны хугацаанд “Цэнхэр дэлгэц”-ийн гурван цуврал бүтээлийг амилуулж, шинэ жилийн баярыг чимж байсан билээ. Тиймдээ ч үзэгчид “Цэнхэр дэлгэц” цувралыг дахин үргэлжилнэ хэмээн хүлээдэг болохоор энэ жил 20 жилийн ойн баяраа тэмдэглэж буй “On’n Off” продакшнынхан “Цэнхэр дэлгэц 4”-ийг хийхээр болжээ. Уг бүтээл 2013 оны төгсгөлд, арванхоёрдугаар сарын 31-ний шөнө буюу он солигдох мөчид үзэгчдийн хүртэл болох аж. “Цэнхэр дэлгэц 4” телевизийн бүтээлийн хөгжмийн найруулга дээр хөгжмийн зохиолч Б.Чинбат, Т.Пүрэвсүх, А.Болорхүү, С.Гантөр нар ажиллах юм байна.
Г.ДАША