Америк цэргүүд хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Америк цэргүүд хэргээ хүлээжээ

Японы Окинава арлын Наха хотод өнгөрсөн аравдугаар сард Америкийн тэнгисийн цэргийн хоёр цэрэг япон эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү бузар хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдан баривчлагдаад байсан 23 настай Скайлар Дозиеруолкер болон 24 настай Кристофер Браунинг нар өчигдөр хэргээ хүлээжээ. ВВС-ийн мэдээлснээр тэдний гэм бурууг шүүх хурал ирэх баасан гаригт болох юм байна. Энэхүү хэргийн улмаас Японд Америкийн цэргүүдийг эсэргүүцэх эсэргүүцэл улам нэмэгдсэн бөгөөд албаныхны зүгээс Америк цэргүүдийг шөнийн цагаар хуарангаас гарахыг хориглон хөл хорио тогтоох арга хэмжээ авчээ. Түүнчлэн АНУ-ын албаныхны зүгээс дээрх хэрэгтэй холбоотойгоор Окинава арал дээр үүрэг гүйцэтгэж буй тэнгисийн цэргийн цэргийн хүчээ Гуам руу шилжүүлэн байршуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Японы Окинава арал дээрх АНУ-ын цэргийн баазад нийт 26 мянга орчим цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Үүнээс өмнө 1995 онд Окинава арал дээр Америкийн цэргүүд 12 настай япон охиныг бүлэглэн хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж