“Hui Xian” хөрөнгийн биржийг Хонгконгийн тэрбумтан Ли Ка Шин удирддаг байна.
“Энэ алхам нь хөрөнгө оруулагчдад Хятадын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, арилжаанаас ашиг олох боломж олгоно” гэж “Hui Xian”-ий дарга Кам ярьжээ. Тус хөрөнгийн бирж хувьцааны 40 хувийг 11 тэрбум ам.доллараар худалдаалахаар төлөвлөж байна.

Хятад мөнгөн тэмдэгтээ олон улсын зах зээлд гаргах арга хэмжээ авснаас хойш юаний худалдаанд Хонгконг улс өөрийгөө гадуурхагдах болсон гэж үзэж байсан юм. Хонгконг доллараар гүйлгээ хийдэг банкуудад 2004 оноос юанийн хадгаламж нээхийг зөвшөөрснөөс хойш иргэд юань худалдаж авах сонирхолтой болсон ажээ. Хонгконгийн банкны юанийн хадгаламж өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 370 тэрбумд хүрсэн байна. Гэсэн хэдий ч Хятадын Засгийн газраас юанийн хадгаламжид лимит тогтоосон хэвээр байгаа юм.
Б.Энх