Шүүхэд Исландын эсрэг гомдол гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Шүүхэд Исландын эсрэг гомдол гарлаа

Их Британи, Германы Засгийн газар Исландын банкны систем дампуурахад алдсан дөрвөн тэрбум еврогийн хохирлыг эргүүлэн төлөхөөс татгалзсан Исландын эсрэг шүүхэд гомдол мэдүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон олон нийтийн санал асуулгаар исландчууд хохирлыг эргүүлэн төлөхөөс татгалзсан юм. Их Британи санал асуулгын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол Германы Сангийн сайд дахин хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Исландын сангийн сайд Стейнгримур Сигфуссоны үзэж буйгаар уг асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд дор хаяж нэг жил шаардагдах ажээ. 2008 онд Исландын банкны систем дампуурлаа зарлахад Их Британи, Германы хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум еврогийн алдагдалд орсон юм. Тухайн үед банкууд дээрх хоёр орны хөрөнгө оруулагчдаас хадгаламж нээх хүсэлт гаргахад  хөрөнгө оруулагчид 400 мянган хадгаламж эзэмшигчийн хохирлыг барагдуулсан ажээ. Хөрөнгө оруулагчид Засгийн газраас дээрх мөнгийг зээлсэн бөгөөд одоо эргүүлэн төлөхийг шаардаж буй ажээ. Өнгөрсөн долоо хоногт Исландад олон нийтийн санал асуулга явуулахад иргэдийн 59.1 хувь нь эсэргүүцэж, 40.9 хувь нь зээлийг эргүүлэн төлөхийг дэмжжээ.  Исландчууд дээрх хохирлын 90 хувийг банкууд төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Их Британийн Сангийн яамны ахлах нарийн бичгийн дарга Дэнни Александр  Исландын санал асуулгын үр дүнг сонссоны дараа олон улсын шүүхэд хандсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж