
ямар брэндээр гоёдог вэ гэдэг асуултыг байнга асуудаг хэмээн дуучин
С.Наран хэлнэ. Дуучин бүсгүй энэ асуултад “Би Монгол брэндээр гоёдог.
Монголынхоо GT брэндийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг, чанартай, биед
эвтэйхэн. Бас миний хүссэн загварыг тэд хийж өгдөг” хэмээн хариулж байв.
Өвөрмөц дуу хоолойгоороо олноос ялгардаг дуучин С.Наран “Урлах эрдэм”
дээд сургуулийн “GT” загварын товчоогоор хувцсаа хийлгэдэг. Тоглолтын
хувцас, өдөр тутмын гээд бүх л загварын гутал, цүнхээ энэ загварын
товчоогоор хийлгэдэг гэнэ. Тиймээс ч “Урлах эрдэм” дээд сургууль жил
бүрийн загварын долоо хоногийн нээлтээ дуучин С.Нарангийн аялгуут
дуугаар эхлүүлдэг уламжлалтай. Мэдээж дуучин С.Наран загварын тайзнаа ч
мөн алхдаг заншилтай.
Харин энэ жилийн “Улаанбаатарын загварын долоо хоног” шоунд дуучин
С.Наран тайзнаа алхалгүй өнжсөн юм. Оронд нь долоо хоног өдөр алгасалгүй
загварын шоугаа үзэгчдийн суудлаас тухлан сууж үзсэн. Тэрбээр шоуг
үзэхээр ирэх бүрдээ “GT” хэмээх логотой цүнх, гутлаар гоёж байв.
М.Анир