Д.Төрмөнх “Ларьдма”-г дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Д.Төрмөнх “Ларьдма”-г дэлгэнэ

Сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх ээлжит шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ.  “Бодлын хулгайч” киноны зохиолоороо Монголын “Academy awards”-ын шагналыг хүртэн, киночдод зориулан “Кино зохиолчдын библи” номыг хүргэсэн тэрээр “Ларьдма” нэртэй киноны зохиолоо бэлэн болгожээ. Тус киноны найруулагч одоохондоо тодорхой болоогүй ч УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”-ийн найруулагч Ж.Сэнгэдорж нарын нэр яригдаж байгаа гэнэ. “Ларьдма”-гийн гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар тоглох бөгөөд зохиолын үйл явдал, чиг шугамыг одоохондоо нууцалж байгаа аж. Тус бүтээлийн зургийг ирэх гуравдугаар сараас авахаар болж, нээлтийг нь долдугаар сард хийхээр төлөвлөөд байгаа гэнэ шүү.

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж