Дэлхийн хамгийн хурдтай гар утас

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдтай гар утас

Испанийн Барселон хотноо өнөөдөр “Mobile World Congress” буюу дэлхийн гар утас үйлдвэрлэгчдийн томоохон цугларалт эхэлнэ.

Үүнд оролцож буй Хятадын Huawei компани өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан, өөрийн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд дэх гурав дагч томоохон үйлдвэрлэгч болоод буй уг компани Ascend P2 нэртэй гар утсаа дэлхийн хамгийн хурдтай ухаалаг гар утас хэмээн онцолж байна. Учир нь уг утасны контент татах хурд нь бусад ухаалаг гар утастай харьцуулахад өндөр гэнэ.

Ascend P2 нь андройд үйлдлийн системтэй, 4,7 инчийн дэлгэцтэй ба 525 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах аж.



Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж