
оноос уламжлал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинэдээр зохион
байгуулагддаг “Хутагтын хурд” дээд гурван насны морьдын уралдааны
зургаа дахь удаагийн наадам өнөөдөр Дорноговь аймгийн төв Сайншанд
хотноо зохион байгуулагдлаа. Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” морин
спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг энэхүү уралдаанд Улаанбаатар
хот, зургаан аймгийн уяачид хурдан хүлгэдийнхээ хамтаар ирж оролцсон
байна. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр буй “Хутагтын хурд”-д өнгө
нэмэхээр МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, шинэхэн Манлай Ц.Цэнд-Аюуш
нарын улсын цолтнууд хүрэлцэн ирсэн байжээ. Ингээд нас бүрийн эхний есөд
хурдалсан хурдан хүлгэдийн талаарх мэдээллийг хүргэе.
Азарга-137
1.Говьсүмбэр
аймгийн Баянтал сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн зээрд /Зээрд азарга АХ-ын
91 жилийн ой төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан юм./
2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Амарбаясгалангийн ногоон
3.Дорноговь
аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жаргалсайханы хул
алаг/ Хул алаг азарга Өмнөговийн бүсийн наадам болон 2012 онд “Их
мандал-2012” говийн бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн хурдан буян юм./
4.Дорноговь
аймгийн Иххэт сумын уугуул М.Гантөмөрийн зээрд /Зээрд азарга
хязааландаа 2011 онд Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншиг
наадамд 11-ээр давхиж, 2012 онд соёолондоо аймгийнхаа баяр наадамд
айргийн гуравт хурдлан, Дорноговь аймгийн “Тайжийн хурд” зүүн бүсийн
наадамд түрүүлж байсан юм.
5.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Баатархүүгийн хээр
6. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Н.Нямаагийн хамар цагаан хүрэн
7./одоогоор тодорхойгүй байна/
8.Дорноговь аймгийн Өргөн сумын уяач аймгийн Алдарт уяач Ж.Баатарчулууны будан
9.Дорноговь
аймгийн Сайншанд сумын харьяат, сумын Алдарт уяач Ч.Мөнх-Эрдэнийн зээрд
халзан. Халзан азарга хязааландаа аймгийн наадамд аман хүзүүдэн,
“Тайжийн хурд” аймгийн зүүн бүсийн уралдаанд гурвантаа айрагдаж байсан
хурдан буян юм.
Их нас-213
1. Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Г.Нямдаваагийн загал
2. Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Б.Алтанбаярын бор
3Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Амарбаясгалангийн хээр будан
4. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Х.Батбаярын ногоон
5. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Х.Түмэнбаярын Далай хээр
6. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул П.Одонбаатарын хүрэн
7. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул Б.Ганзоригийн хээр
8. Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул О.Сансарын хонгор
9. Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Б.Төмөрчулууны хул
Соёолон- 157
1. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Ш.Хүрэлбаатарын саарал
2. Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул Т.Ганболдын хээр алаг
3. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Т.Золжаргалын цэгээн халзан
4. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Л.Очирын хүрэн зээрд
5. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Ж.Хоролсүрэнгийн хул
6. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Адъяасүрэнгийн хонгор алаг
7. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул Б.Үржинхандын цавьдар халзан
8. Дорноговь аймгийн Айраг сумын уугуул М.Энхбаярын хар
9. Дорноговь аймгийн Айраг сумын уугуул Ч.Бямбажавын хонгор тус тус хурдалжээ.
“Хутагтын
хурд-2013” уралдаанд түрүүлсэн хүлгэдийг нэг сая төгрөгөөр, харин аман
хүзүүний морьдыг 800,000, айрагдсан хүлгэдийг тус бүр 500,000 төгрөгөөр
мялаажээ. Уралдааныг “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн гүйцэтгэх захирал
Я.Батсуурь, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Эрдэнэ ажнай ”ХК-ийн захирал
Эрдэнэбаяр, сумын Алдарт уяач Чинбатын Далайбаатар нарын морины төлөөх
сэтгэлтнүүд ивээн тэтгэсэн байна.
Эх сурвалж: www.todmagnai.mn