Япончууд гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Япончууд гашуудал зарлалаа

Японы ард иргэд нэг сарын өмнө болсон газар хөдлөлт, цунамийн гамш­гийн улмаас нас барсан гэр бүл, ах дүү, найз нөхдийнхөө араас гашуудал зарласан байна. Гамшигт нэрвэгдсэн бүсээс гэр орноо орхин, түр хоргодох байранд амьдарч буй 1446 иргэн нэг хором чимээгүй гашуудан толгой бөхийн зогсчээ.  Өнгөрсөн сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн ул­маас 28 мянган хүн амиа алдаж, 150 мянган хүн орон гэргүй болсон юм. Японы Ерөнхий сайд Наото Кан хүнд хэцүү цагт халуун сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст талархлаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Японы сонинуудад дэлхийн иргэдэд хандсан нээлттэй захидал илгээж,  сайхан сэтгэлийн илч хэцүү цаг үеийг даван туулахад Японы ард иргэдэд итгэл хайр­ласан гэжээ. Газар хөдлөлтийн гамшиг  Хоншу арлын хойд эргийн тосгодыг  ихээр сүйтгэсэн юм. Газар хөдлөлтийн гамшигт хайртай хүнээ алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юки Эдано илэрхийлсэн байна.  Фукушима Даичи станцын дэлбэрэлт тус бүсийн загасны фермүүдийг сүйтгэж олон фермерүүд амьжиргааны эх үүсвэрээ алдсанаас гадна импортлогч орнууд Японоос хүнсний бүтээгдэхүүн авахаас татгалзаж эхэлсэн. Харин Ерөнхий сайд Наото Кан фермерүүдийн асуудлыг  богино хугацаанд шийдэхээ амласан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж