Газрын тухай багц хуулиудаар санал авч байна

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Газрын тухай багц хуулиудаар санал авч байна

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдах хуулийн төслүүд, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал авч эхэлсэн байна. Тодруулбал, иргэн та дээрх төсөлтэй холбоотойгоор санал оруулах хүсэлтэй бол УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд бичгээр болон 264405, 260933, 266343 тоот утсаар өгөх /гар утаснаас залгахад өмнө нь 51-тэй/ боломжтой аж. Мөн дээрх хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сарын 4-н, 20-н болон дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах тул оролцох хүсэлтээ дээрх утсанд өгөх боломжтой юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж