- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан “Хангарьд” ордны 14 давхарт болно.
- “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт уулзалт- зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос хамтран хоёрдугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 08:30 цагт ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд болно.
- Төрийн ордны Их танхимд ”Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалт зөвлөлгөөн болно.
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд болон бусад залуусын санаачилгаар өнөөдөр Сүхбаатарын хөшөөнөөс Чингисийн хөшөө хүртэл “Flash mob” буюу түр зогсолт зохион байгуулна. Түр зогсолт 13.20-13.30 цагийн хооронд үргэлжлэх юм байна.
- Хаврын тэргүүн сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр “Бөхийн өргөө”-нд Улаанбаатар хотын хийдүүд хамтран ном хурна.
- Мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд 09-17 цагт Хүнсний бөөний төв, сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нарт дотоод хяналтыг хэргэжүүлэх талаар сургалт явагдаж байна.
MN мэдээллийн төвд:
- 11.00 цагаас Дизайнер С.Ариунаагийн "ARIUNAA SURI" брэнд Японы "Mercedes benz fashion week Tokyo"-д оролцох болсонтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас Хөвсгөл далайг цэвэрлэх "Хөвсгөл далай-Хөх нэгдэл"-ийнхэн шинэ, сонирхолтой мэдээлэл хүргэнэ.
- 13.00 цагаас Монголын авто замчдын холбооноос ирэх сард Буянт-Ухаа спорт цогцолборт болох "Road expo 2013" олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаарх мэдээлэл хийнэ.