
өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотын Широдийн спортын цогцолборт
чөлөөт бөх, сонгомол барилдааны Дэлхийн цомын төлөө тэмцээн боллоо. Тус
тэмцээнд өнгөрсөн онд Англи улсын Лондон хотод болсон Зуны олимпийн
наадамд эхний 10 байр эзлэсэн орны багууд уригдсан байлаа.
Чөлөөт бөхийн тэмцээний “А” хэсэгт
Азербайжан, Беларусь, Казахстан, ОХУ, Турк, “Б” хэсэгт АНУ, Болгар,
Гүрж, Иран, Япон улсын багууд таарч өрсөлджээ.
“Б” хэсэгт японы багиййг 7:1,
болгарын багийг 6:1, гүржийн багийг 7:0, АНУ-ын багийг 6:1 онооны
харьцаагаар хожиж хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан ираны баг “А”
хэсгээс азербайжаны 6:1, казахстаны багийг 7:0, туркийн багийг 4:3,
беларуссийн багийг 6:1 хожиж хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан
оросын багийг 6:1 онооны харьцаагаар дийлж түрүүлжээ. Беларусь улсын
багийг 6:1 онооны харьцаагаар дийлсэн АНУ-ын баг гуравдугаар байр
эзлэжээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээний дүн
Нэгдүгээр байр Иран улсын баг
Хоёрдугаар байр ОХУ-ын баг
Гуравдугаар байр АНУ-ын баг
Дөрөвдүгээр байр Беларусь улсын баг
Тавдугаар байр Турк улсын баг
Зургаадугаар байр Гүрж улсын баг
Долоодугаар байр Япон улсын баг
Наймдугаар байр Казахстан улсын баг
Есдүгээр байр Азербайжан улсын баг
Аравдугаар байр Болгар улсын баг
Сонгомол
барилдааны тэмцээний “А” хэсэгт Армян, БНСУ, Болгар, Беларусь, ОХУ,
“Б” хэсэгт Азербайжан, АНУ, Болгар, Гүрж, Иран, Казахстан, Турк, Унгар
улсын багууд таарч өрсөлджээ.
“А” хэсэгт болгарын багийг 7:0,
армяны багийг 5:2, БНСУ-ын багийг 7:0, беларуссийн багийг 5:2 онооны
харьцаагаар хожиж хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан оросын баг “Б”
хэсгээс шалгарсан ираны багийг 5:2 онооны харьцаагаар дийлж түрүүлжээ.
Армяны улсын багийг 6:1 онооны харьцаагаар дийлсэн туркийн баг
гуравдугаар байр эзлэжээ.
Сонгомол барилдааны Дэлхийн цомын төлөө тэмцээний дүн
Нэгдүгээр байр ОХУ-ын баг
Хоёрдугаар байр Иран улсын баг
Гуравдугаар байр Турк улсын баг
Дөрөвдүгээр байр Армян улсын баг
Тавдугаар байр Казахстан улсын баг
Зургаадугаар байр БНСУ-ын баг
Долоодугаар байр Азербайжан улсын баг
Наймдугаар байр Беларусь улсын баг
Есдүгээр байр Унгар улсын баг
Аравдугаар байр Болгар улсын баг
2-3-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод эмэгтэй чөлөөт
бөхийн дэлхийн Цомын төлөө “World Cup-2013” тэмцээн болно. Өнгөрсөн онд
Канад улсын Страткона Канти хотод болсон эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-нд
эхний найман байр эзэлсэн шилдэг 8 баг тухайлбал АНУ, Беларусь, БНХАУ,
Казахстан, Канад, Монгол, Энэтхэг, Япон багууд энэ тэмцээнд оролцоно.