
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзер энэ сарын 11-15-ны өдрүүдэд манай улсад айлчлахаар болжээ. Тэрбээр өчигдөр орой Монголд хүрэлцэн ирсэн байна. Айлчлалын хөтөлбөр Гадаад харилцааны яаманд Гадаад харилцааны сайдтай хийх уулзалтаар эхлэх бөгөөд Ерөнхий сайд С.Батболдтой уулзалт хийхээр төлөвлөжээ.
Х.Амгалан