Дөрвөн Байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Дөрвөн Байнгын хороо хуралдана

Байнгын хорооны дөрвөн хуралдаан өнөөдөр зарлагджээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт, "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг хэлэлцэх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас хуралдаж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Үдээс хойш  14.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувилбаруудыг, Нээлттэй сонсгол зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг тус тус хэлэлцэнэ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт , "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Х.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж