Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Нью-Йорк хотноо энэ даваа гаригт Пулитцерийн шагналын эздийг зарласан байна. Шагналтнуудын жагсаалтыг уг арга хэмжээний албан ёсны сайтад тавьжээ.
 Хамгийн хүндтэй гэгдэх “Нийгэмд үйлчилсний төлөө” гэсэн номинацийн шагналтан алтан медаль дагуулан авдаг ба энэ удаа түүний шагналтнаар Bristol Herald Courier сонин тодров. Associated Press агентлагийн тэмдэглэснээр дөнгөж 40 мянган хувиар хэвлэгддэг уг сонин байгалийн хийг ашигласны төлөө газрын эзэдэд нь төлөх нөхвөрт хийгддэг буруутай үйлдлийг сурвалжилсандаа энэ шагналыг авсан байна. Залуу сэтгүүлч Дэниел Жилбертын  (Daniel Gilbert) сурвалжлага эрх баригч нарыг тэр талаар хууль гаргахад хүргэжээ.
Сэтгүүл зүйн салбарын олон номинацийн шагналын хур The Washington Post сонинд буужээ. “Олон улсын сурвалжлага”, “”Тойм”, “Бичлэг”, “Уран сайхны шүүмж” зэрэг номинацийн шагналууд уг сонинд очив. The Washington Post-той Пулитцерын шагналын төлөө эртнээс өрсөлдөж ирсэн The New York Times сонин энэ удаа “Үндэсний сэдвийн задралт” ба ”Ур чадвар” гэсэн хоёр номинацийн шагналтан болов. Хүндтэйд тооцогддог “дуулиантай шилдэг материалын өгөлт” номинацид The Seattle Times сонин шалгарав. Сэтгүүлчид Сиэтл хотын кафед дөрвөн цагдаа алагдсан хэргийн тухай бичсэн байлаа. ProPublica ба The New York Times Magazine хэвлэлүүдийн сэтгүүлчдийн хамтын нийгэмлэгийн бичлэгийг шилдэг эрэн сурвалжлага гэж үзлээ. Хоёр хэвлэлийн сэтгүүлчид хамтраад “Катрина” шуурганы дараа  Шинэ Орлеаны нэгэн эмнэлэгт хүмүүсийг аварч байсан эмч нарын тухай сурвалжлага хийсэн ажээ. The New York Times Magazine  хэвлэл мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн албаныханы дунд дахь авлигын хэргийн  талаар бичсэн материалдаа шагнал хүртэв.
Уран зохиолын салбарын номинацид Пол Хардинг (Paul Harding) шалгарчээ Театрын шилдэг драмаар рок-мюзикл Next to Normal, хөгжмийн төрлөөр хийлийн концертоороо (Violin Concerto) Дженнифер Хигдон тус тус шалгаран шагнал авлаа.
 Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүй, уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгд тооцогддог. Шагналтнуудыг Нью-Йоркийн Колумбийн их сургуулийн ивээн тэтгэгч нар тодруулдаг. Пулитцерийн шагналыг янз бүрийн онуудад Уильям Фолкнер, Эрнест Хемингуэй, Жон Апдайк, Харпер Ли, Роберт Фрост, Теннесси Уильямс, Артур Миллер, мөн Боб Дилан зэрэг хүмүүс хүртэж байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж