
Малигийн хойд хэсэг дэх Кидаль мужийн Ифорас ууланд гарсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас Чадын 13 цэрэг, лалын 65 босогч амиа алдсан тухай Чадын цэргийн армиас мэдээлжээ. Францын цэргийнхэн өнгөрөгч сараас лалын хэт даврагсдын бодлого үйл ажиллагаа идэвхижсэн Малигийн хойд хэсэгт ийнхүү босогчдын байрлаж буй хэд хэдэн хот, бүсүүдийг эзлэн аваад байгаа юм. Гэсэн хэдий ч Малид дахь цэргийнхэн болоод босогчдын хоорондын ширүүн тэмцэлдээнээс болоод Африкийн орнуудын олон мянган цэргүүд амиа алдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Хамгийн сүүлд Францын цэргийнхний хүчтэй цохилтонд өртсөн босогчдын бүс болох Кидал мужийн Ифорас уул нь Алжирийн хилийн ойролцоо орших нутгийн хойд хэсэг байсан гэнэ. Чадын цэргийн хүчтнээс мэдээлснээр дэлбэрэлтийн үеэр босогчдыг ачсан таван ч машин сүйдсэн аж. Исламын босогчдыг дарах зорилготой Франц болоод Малигийн цэргийн ажиллагаа мөн Гао хотод одоо ч үргэлжилж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна
Э.АНХТУЯА