“iOS 5”-тай бол утастайгаа ярилцахад хангалттай

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“iOS 5”-тай бол утастайгаа ярилцахад хангалттай

Apple компани энэ оны зургадугаар сард iOS 5 болон Mac OS X Lion зэрэг шинэчилсэн үйлдлийн системүүдээ албан ёсоор гаргаж, хэрэглэгчиддээ хүргэж магадгүй байна. Харин тус компанийн шинэ үйлдлийн системүүд чухам ямар онцлог, шинэ содон зүйлээр дүүрэн байх нь одоогоор нууц байгаа юм.

Гэсэн ч онлайн эх сурвалжуудын таамаглаж байгаагаар iOS 5 үйлдлийн систем нь Англи хэл дээр хэлсэн коммандыг таньж, гүйцэтгэх функцтай болох магадлал өнлөр байгаа ажээ. Хэрвээ энэ үнэн бол хэрэглэгч та өөрийн iPhone-оос тухайн өдөр болох урлаг, соёлын арга хэмжээний цагийн хуваарийг асуухад л, ухаалаг үйлдлийн системтэй гар утас хариултыг тэр дор нь танд хэлж өгөх юм. Түүнчлэн та хамгийн ойр байгаа кофе шопын байршлыг асуухад, гар утас газрын зураг ашиглаж, хүссэн газрыг тань мэдээлэх чадвартай болох ажээ. Энэхүү функц нь Android хэрэгслүүдэд аль хэдийн суулгаж эхэлсэн Google-ийн дуу хоолойгоор өгсөн коммандыг хайх системтэй тун төстэй юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж