Ромын хамба хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Ромын хамба хэн болох вэ?

Ромын хамба XVI Бенедикт шашны хэргээ орхиж байгааг зарласнаас хойш хэн дараагийн хамбаар тодрох вэ гэсэн таамаглал католикуудын дунд төдийгүй Европт өрнөсөөр байна. Шинэ дээд гэгээнтэн гарч ирэх нь Ромын католик шашны цаашдын чиг хандлагад чухал нөлөөтэй.
 
Шашны тэргүүний ариун суудалд нь дахиад нэг европ хүн суух уу? Эсвэл католик шашны түүхэнд анх удаагаа өөр тивийн хүн лидер болох уу? Бразилийн Одилу Педру Шерер, Колумбийн  Рубен Саласар Гомес эсвэл Африкийн Гана улсын Питер Тарксон нарын хэн нь хамба болох бол? Шашны хүрээ ба шинжээчдийн таамаглал нь бас католик шашны чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн асуудалтай зэрэгцэн явж байна.

Нас бас чухал

Ирээдүйн Ромын хамбад тавих хүсэл их байгаа. Жишээлбэл, Кельн хотын тэргүүн хамба Йоахим Майснерт (Joachim Meisner) дараагийн Ромын хамба “эрүүл, эрч хүчтэй” байх нь чухал гэнэ. Ирээдүйн хамба XVI Бенедикт  шиг ухаантай боловсролтой байх хэрэгтэйг тэр бас хэлэв. Ер нь бол 70 настай байхад болох ёстой ажээ. Өмнөх Иоанн Павел, Бенедикт хоёрын нийлсэн  шинж тэмдэгтэй чанао тэр хүнд байгаасай гэж Майснер хүсчээ.

Берлины хамба Райнер Мариа Вёльки (Rainer Maria Woelki) бас л насанд нь анхаарал хандуулсан байв. Хэрэв шинэ дээд гэгээнтэн 65-70 настай байвал зүгээр мөн энгийн хүмүүстэй харилцаатай, нээлтэй хүн байгаасай гэж тэр хэлжээ. Одоо 56 настай Вёльки шинэ хамбыг сонгох Тэргүүн хамбуудын зөвлөлийн хамгийн залуу гишүүн нь юм.

Майснер, Вёльки мөн бусад тэргүүн хамбууд Ромын католикийн шинэ лидерийг өмнөхөөсөө залуу байгаасай гэж найдаж байгаа ажээ. 2005 оны дөрөвдүгээр сард Ромын хамбааар Ритцингерийг  сонгоход тэр 78 настай байлаа. Анх хамба болоод олны өмнө гарч ирэхдээ тэр наснаасаа залуу харагдаж байсан юм. Харин түүнээс найман жилийн дараа тэрээр нас өндөр гарлаа гээд эрх мэдлээсээ татгалзаж байгаа билээ.

Италийн лобби

Өөр нэг зарчмын асуудал нь хамбын гарал үүсэл. Өдгөө хамбыг сонгох конклавт 28 итали хамбууд байгаа. Хэрэв тэд уламжлал барьсан испани, француудтай нэгдэж чадвал хамба ламаар итали хүн эсвэл хамбын орчноос нь  тодрох боломж нэлээд өндөр.

Италичууд Венецийнхээ зүг найдвар тавин харж байна. Зөвхөн ХХ зуун гэхэд Венецийн гурван хүн хамба болж чадсан  билээ. Өнөөгийн Венецийн тэргүүн лам жар хүрээгүй бөгөөд өндөр тушаалд суухад эрт байгаа. Тэрээр тэргүүн хамба цол ч авч амжаагүй ажээ.


Анджело Скола

Бүхнээс нь илүү боломж өөр нэг итали лам 71 настай Анджело Сколад байна. Гэхдээ түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой яриа бий. Ариун суудалд нь суух нэр дэвшигчид болох “папабиль” гэж нэрлэгдэгсдийн дунд Ромын хамбын  соёлын зөвлөх Жанфранко Равази нэр байгаа. Энэ итали хүн шашин шүтдэггүй хүмүүстэй хийсэн өөрийгөө сайн талаас нь харуулж чадсан сайн илтгэгч бөгөөд боловсролтой хүн гэнэ. Конклавын итали гишүүдийн дунд өөрийн хүнийг сонгоно гэсэн баталгаа байхгүй. Сүүлийн хоёр дээд гэгээнтний сонгуульд Польшийн Кароль Войтыла немц Йозеф Ратцингер нарыг сонгосноос харвал энэ өндөр тушаалд  өрсөлдөгч нарын сүүл баригчид  гарч ирэх магадлалтайг харуулсан юм. Тиймээс Африк, Ази эсвэл Латин Америкаас хүн сонгогдохыг үгүйсгэх аргагүй. Тэнд өндөр мэргэжилтнүүд хангалтай бий харин Европын сүсэгтнүүдийн тоо л бууж магадгүй юм.

АНУ-д хамбаар гарах хүн бараг алга

АНУ-ын төлөөлөгч өндөр суудалд залрах боломжгүй байна. Католик шашны хүрээнд дэгдсэн сексийн дуулиан Америкт хамгийн өргөн цар хүрээтэй байлаа. Мөрдөн шалгалт өнөөг хүртэл үргэлжилж байна. Мөн Хойд Америкийн шашиныхан дунд хүчтэй, хүнийг татах авъяастай хүмүүс алга байна. Гэхдээ “папабилийн” дунд Канадын тэргүүн хамба 68 настай Марк Уэллегийн нэр байгаа. Тэрээр тэргүүн лам нарыг  дэвшүүлдэг Конгрецийг удирддаг. Түүнийг англи хэлтэй орнуудын хамбууд дэмжиж магадгүй. Мөн Латин Америк ч дэмжих магадлалтай.


Сан-Паулу хотын хамба Одилу Педру Шерер

Дараагийн гурван нэр дэвшигчдээс хамбад сонгогдвол жинхэнэ сенсаци гарч ирнэ. СанПаулу хотын хамба 73 настай Одилу Педру Шерер тэдний дундаас Ватиканд ажиллаж байсан туршлагатай. Бразили өөрөө католицизмын дэлхийн түшиц болоод удаж байгаа. Бас нэг ирээдүйтэй нэр дэвшигч нь Колумбийн 70 настай Рубен Саласар Гомес бүс нутгийнхаа шашины хоорондыг хэлэлцээр холбоог бэхжүүлсэн гавьяатай хүн гэдэг.

Өнгөт арьстан хамба гарах болов уу?


Ромын хамбын Шударга ёс, энх тайвны зөвлөлийн дарга Питер Тарксон

Ромын шашины хүрээний хамба Питер Тарксон Ганад төржээ. Ромын хамбын Шударга ёс, энх тайвны зөвлөлийн даргаар ажилласан хугацаандаа 64 настай Тарксон  шашины хүрээний хүндэтгэлийг авч чаджээ. Тарксон хүнтэй учир явдлаа амархан олдог, бас дээр нь олон хэл мэддэг. Ер нь бол Тарксон энэ суудалд суух хамгийн боломжтой нэр дэвшигч гэнэ.

XVI Бенедикт  сайн дураараа огцорсон нь Ромын шинэ хамбыг сонгох сонгууль тийм амаргүй байхыг харуулж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж