
-Хос морьтой уралдах нь ээ? Энэ жилийн наадмын сэтггэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн наадам өргөн хүрээнд явагдаж байна. Учир нь олон улсын наадам болж хүрээгээ тэллээ. Энэ утгаараа өрсөлдөж байгаа уран бүтээлч миний хувьд айхтар мэдрэмжийг төрүүлж байна. Нэг хүний жүжгийн төрөл дээр болон бусад төрөл дээр ч гаднаас шүүгчид ирж байгаа юм. Драмын төрөлд эсрэг дурлал жүжгийг дүрээр “шилдэг туслах эмэгтэй дүр”-д нэр дэвшиж байгаа. Тэрнээс гадна гадны гурван орноос ирэх жүжигчидтэй нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшсэн. Их хичээх хэрэгтэй болж байна. УДЭТ-ын Б.Баатар найруулагч, Билгээ зураачийнхаа хамтраар “Би Эдит Пиаф байна” жүжгээр нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшлээ.
-Эдит Пиаф бол Францын төдийгүй дэлхийн алдарт дуучин бүсгүй шүү дээ. Жүжгийн зохиолыг хэн бичиж, найруулж байгаа вэ?
-Энэ жүжиг маань Францын бэлэг тэмдэг болсон алдарт дуучны тухай юм. Бүүр 1916-1963 он буюу ид дайны үеэр буюу Франц эзлэгдэж байх үед тэрээр амьдарч байсан маш их түүхтэй, гудамжны амьдралаас дуучин болж гарч ирсэн эмэгтэйн тухай өгүүлэх гайхамшигтай жүжиг байгаа. Нина Мазурын зохиосон нэг хүний жүжгийн зохиолыг тайзнаа тавих гэж байна. Би Б.Баатар найруулагчийг бол үнэхээр шүтэж байгаа. Тэрээр яг үүнийг маш гайхамшигтай найруулсан.
-Мэдээж тайзнаа түүний дуунуудаас дуулна биз дээ?
-Тийм ээ, дуулна. Би тайзнаа ганцаараа жүжиглэхийн хажуугаар амьдаараа дуулж байгаа. Энэ бол миний хувьд маш их хүч хөдөлмөр зарцуулж байж босож байгаа уран бүтээл. Үүнийгээ хурдан олны хүртээл болгож тоглох л миний хамгийн түрүүний хүсэл байна. Амжвал муза надмын өмнө тайзнаа тавина аа.
-Хэзээ үзэгчдэд зориулан тоглох вэ?
-Энэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 6-наас тоглох төлөвлөгөөтэй байна. Тоглолтын өмнө сурталчилгаа телевизүүдээр гарна. Энэ жүжгийг үзэх сонирхолтой олон хүн байгаа шүү. Сургаар нь л “хүүш ээ ийм жүжиг тоглох гэж байгаа юм уу үзнэ шүү” гэсэн хүмүүс олон байна. Эдит Пиаф бол дуучдын шүтээн юм байна лээ. Манай найзууд болох дуучин С.Наран, Ж.Алтанцэцэгтэй уулзаад хэлэхэд “ёооё…наад хүн чинь миний шүтээн шүү дээ” гээд байгаа. Үүнийг үзэгчдэдээ хүргэх л үлдээд байна. Маш их догдолж байна. Олон улсын алдартай, мундаг том жүжигчидтэй өрсөлдөнө. Жүжиг маань өндөрлөгт хүрэх байх гэдэгт би итгэлтэй байгаа.