Австралийн “Pioneer Computers” компани Android 2.2 үйлдлийн системтэй DreamBook PhonePad M7 планшетийг бүтээжээ. Энэхүү Android планшет нь нэг гегагерцийн Qualcomm процессор, 800 x 600 нягтаршил бүхий долоон инчийн хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэц, 515 мегабайтын санах ойтой бөгөөд 3G технологийг дэмжигч, WiFi, Bluetooth, GPS зэрэг холболттой ажээ.
Түүнчлэн 1,3 болон 5 мегапикселийн хоёр төрлийн камер, дижитал луужин, зүг чиг мэдрэгч, спикер, микрофон зэрэг эд ангиудтай байх ба календарь, дэлхийн цаг, тооны машин, Google газрын зураг болон Gmail гэх зэрэг Android хэрэгсэлд байдаг бүхий л онцлогуудыг оруулж өгсөн байна. Харин уг планшет нь үнийн хувьд харьцангуй боломжийн буюу 399 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.
Б.Энхцэцэг