
Панк Чань-Үк өөрөө “Галч” киноныхоо талаар “Магадгүй, ази найруулагч америк киног төгс бүтээж чадахгүй гэсэн эргэлзээ зарим нэг хүнд байгаа байх. Гэхдээ миний хувьд "Stoker"-ийг үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт ихээхэн найдаж байгаа” хэмээн Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байжээ. Тус киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Николь Кидман, Миа Васиковска болон Английн нэрт жүжигчин Мэттью Гуд нар тоглосон байна. Тус кино ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох ажээ.
Э.АНХТУЯА

