
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин, хийлч Д.Гэрэлтуяа бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 26-нд 19.00 цагт УДБЭТ-т тоглолтоо хийх юм. Хийлч Д.Гэрэлтуяа нь ОХУ-ын Уралын Хөгжмийн дээд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн. Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжимчдийн уралдаанд тэргүүн, дэд тэргүүн байр, цөөхүүл хөгжимчдийн улсын уралдааны дэд тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. Мөн БНСУ-д зохион байгуулсан Хаврын баяр наадамд амжилттай оролцож, өнгөрсөн онд НҮБ-аас зохион байгуулсан “Academic Impact” концертод Ази-Номхон далайн орнуудын нэгдсэн симфони оркестрын тоглолтод урилгаар оролцож байсан юм.
М.Урин