
Энэтхэгийн бурхан шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам" хэмээх шарын шашны багт бүжиг нь VIII зууны сүүлд Төвдөд, XVIII зууны дунд үеэс Монгол шарын шашны хамт дэлгэрэн соёлын үнэт өв болтлоо хөгжсөн юм. Цамын баг, хувцас эдлэл нь нарийн ур хийц шаарддаг чимэглэл урлагийн нэгэн гайхалтай төрөл бөгөөд зураач Ч.Солонго өөрийн хувь нэмрээ оруулсан 108 цамыг "Гандандаржаалин хийд", "Мандала бурхан шашны соёлын төв"-ийн тэргүүн Батбаярын тусламжтайгаар уламжлалт бүжгийг дэг жаягын дагуу толилуулах юм байна.
Г.ДАША