Энэ киноны зохиол нь Чеховын “Түшмэлийн үхэл”. Уг зохиол Иван Дмитрыч Червяков гэх түшмэл “Корневилийн хонх” бүжигт дуурийг үзэж байгаагаар эхэлдэг. Үзвэрийн үеэр гол дүрийн түшмэл маань найтаачихдаг бөгөөд яамны генерал Бризжалов урд нь байсанд сандарна. Том хүн рүү шүлсээ үсэргэчихлээ гэж сандарч, уучлалт эрнэ. Түүний энэ “болчимгүй” үйлдлийг өөрөөс нь өөр анзаарч, ач холбогдол өгсөн зүйл байхгүйг тэр мэдэхгүй. Энэ өчүүхэн айдас нь сүүлдээ үхлийн шалтгаан болсноор зохиол өндөрлөдөг. Харин найруулагч З.Батболд үүнийг өдгөөчлөн орчин үед буй нам дагаж, танил талдаа дулдуйчлан албан тушаалын хойноос гүйсэн залуусыг шүүмжлэх зорилготой кино бүтээжээ. Гол дүрүүдийг Ц.Төмөрбаатар /Сундуй/, М.Баярмагнай /Цэнгэл/, Б.Хулан /Цацрал/, Г.Эрдэнэбилэг /Мөнхсайхан/ нар бүтээж, туслах дүрүүдэд Н.Ялалт, Х.Бат-Ундрал, Ц.Цэрэнболд /Дэлгэр/ ,Ш.Жавхлан нар бүтээсэн байна. “Энэ киног “Өргөө” кино театрт гаргахыг хориглосон” гэх зэрэг дуулиан кино үзэлтийн тоог нэмэгдүүлснээс биш бууруулаагүй. Гэвч энэ нь киноны маркетингийн хэсэг байгаагүй л бол ингэж хориглох ямар ч шаардлага байгаагүй байв. Ардчиллын тухай эрүүлжүүлэх газрын өрөөнөөс загнаж зандарсан нэг согтуу галзуу нь мэдэгдэхгүй хүний үгнээс өөр улстөржүүлж, ач холбогдол өгөөд байх зүйл бараг үгүй байлаа. Гол дүрийн Цэнгэл гэх залууд хошин шогийн Баярмагнайг тоглуулаагүй бол хүмүүс киног үзээд инээх биш уурлах байлаа. Амьдрал дээр байгаа асуудлыг шүүмжлэхийн тулд амьдрал дээр баймгүй аймхай хулчгар дүр бүтээсэн нь зохиолчийн шийдэл байж болох ч үзэгчдийн хувьд тэгтэл нь кайф, ухаарал, яагаад хориглосныг ойлгосон ойлголт өгч чадсангүй.
Найруулагч Д.Золбаяр, ӨМӨЗО-ны “Одон” телевизийн найруулагч И.Шагдарсүрэн нарын бүтээл. Энэ киноны тухай шүүмжийг нийтлэлч Энхбаатар бичсэн тул түүнээс ишлэе. “Хоёр жил гаруй үзэхийг хүлээсэн киногоо үзэх гэж дахиж хоёр цаг хүлээлээ” Энэ бол хамгийн товчоор санаагаа илэрхийлсэн дүгнэлт. Зураг авалт гоё, хувцас хэрэглэл нь сайн, өнгө дүрсийг сайн гаргасан, жүжигчид нь чадварлаг. Гэвч зохиол нь дэндүү ядмаг байв. “Үзэгчдээс харьцангуй их хүлээлттэй байсан “Аравт” тэдэнд урам өгч хараахан барсангүй. Монголын ч, Өвөрлөгчдийн ч дадлага туршлага ихтэй, нэр хүндтэй уран бүтээлчид оролцсон боловч тэднийхээ ур чадварыг гүйцэд шавхан харуулж чадсангүй. Киноны амин сүнс болдог зохиол нь тааруухан цогцолсноос эцсийн бүтээгдэхүүн тиймэрхүү л өрөгдөж. “Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас болно” гэж үзэгчид ч найдаж байлаа”. Нээрээ л үзэгчдэд ур ухаан шаардсан байлдааны арга тактик, сэтгэл хөдөлгөм, цааш юу болох бол гэх хүлээлт зэргээс юу нь ч харагдсангүй. Үүнийг цааш нь “удаан хугацаанд, олон дахин шинэчилж, найруулагч нар хийгээд жүжигчид, бусад уран бүтээлчдийн нөлөөнд хэт автан өөрчилсөөр байгаад зохиолч эцэстээ бүр төөрөлдөж мунгинаж орхио юу гэх сэтгэгдэл эрхгүй төрнө” гэжээ.
Монголын хамгийн анхны триллер төрлийн кино хэмээн нээлтээ хийсэн. “Ноён Филм энтертаймент”-ийн анхны бүтээл В.Агарын бичиж, найруулсан. Шүүмжлэгчид үг бүтээлийг Японы “Ихэр” нэртэй алдарт богино өгүүллэгээс сэдэвлэсэн байж магадгүй хэмээн хардаж байна. Уг зохиолд ихэр нь нөгөө ихрийнхээ үзэсгэлэнт найз бүсгүйтэй гэрлэж, өв хөрөнгийг нь эзэмшихийн тулд хороож, өөрөө оронд нь амьдарч буй тухай өгүүлдэг юм. Эл кинонд шинэ залуу жүжигчид тоглосон бөгөөд Б.Батжаргал ихэр залуусын дүрд хувирч тоглосон байна. Уг киноны гол дүрд жүжигчин Б.Батжаргал, Б.Баярмаа нар тоглосон бөгөөд зураглаачаар З.Золбаяр, А.Азбаяр, эвлүүлгийн найруулагчаар Ш.Мөнхбат, дууны найруулагчаар О.Нарангэрэл тус тус ажиллажээ.

Энэхүү киноны зохиолыг Х.Болор-Эрдэнэ, Д.Төрмөнх нар бичсэн бол найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллажээ. “Нарны өнгө”-ийн гол дүрийг залуу жүжигчин Э.Бямбажав, Ж.Сэлэнгэ нар бүтээжээ. Харин туслах дүрүүдэд Ардын жүжигчин А.Очирбат, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Г.Золбоот, Л.Мөнхжаргал, Д.Нансалмаа нар тоглосон байна. Хөдөөний бүсгүй хүүгээ төрсөн эцэгтэй нь уулзуулж, сургууль бараадуулахаар их хотод хөл тавьж буйгаар киноны үйл явдал өрнөдөг. Харин хүүхдийн аав хотод өөрийн гэсэн амьдрал, гэр бүлтэй тэр ч бүү хэл өөрийгөө хүүтэй болсоныг ч мэдээгүй байдаг. Ингээд ээж хүү хоёр хэрхэн их хотын амьдралд зохицон зовлон жаргалыг туулж буйг өгүүлэх юм. Энэхүү киноны soundtrack-аар “Харанга”-ын Лхагваагийн дуулсан “Нарыг хайрла” дууг сонгожээ.
Найруулагч С.Баттулга. “Herub” студийн бүтээл. Шоронд орохдоо нуусан мөнгөнийхөө хойноос явж буй үйл явдал дээр үндсэн зохиол боссон. Гол дүрийг суллагдахынх нь өмнөхөн мөнгөө нуусан оёдлын машин орон байрны жижиг хулгайчдын гарт орж, үүний араас хөөцөлдөнө. Мэдээж тэр зүйлийнх нь араас ганц тэд явахгүй нь тодорхой. Ингээд “мафи” маягийн нөхөд өнөө гол дүрийн хайртай бүсгүйгээр мөнгийг сольж авах уламжлалт аргыг ашиглана. Эцэст нь хар хувцастай залуус баривчлагдаж, гол дүр “амар сайхандаа жаргана”
Шууд шүүмжлэхээс өмнө магтах зүйл бий. Кино хийсэн тухай уран бүтээлчдийн реклам сайн. Кинонд зориулсан дуунууд сайн. Гэвч ийм олон сайн сор болсон жүжигчдийг тоглуулсан байж түүнийхээ ач тусыг харуулаагүй нь даанч харамсмаар. Киноны агуулгыг харуулсан ганц хэсэг нь ээжийгээ нас барсан гэдэг мэдээг дуулсан ч уран бүтээлчийн тэсвэр, зан чанарыг илтгэн хошин жүжигтээ хувирал өгөлгүйгээр үргэлжлүүлэн тоглож дуусгасан жүжигчин бүсгүйн дүр. Жүжигчин гэх мэргэжлийн утга учрыг харуулах ёстой байтал хэн нэгнээр яриулж, нөгөөгөөр зандчуулах байдлаар илэрхийлэхийг оролдсон. “Нүүр хувиргагч нь драмын театрынх бололтой, зүгээр л баахан будаг нялаад хаяцан” “киноныхоо талаар ярьж байсан шиг байсангүй” гэх зэрэг жижиг шүүмжлэлийг үзэгчдээс авсан.
“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчдийн бүтээл, найруулагч Хүсэлбаатар. Өмнө гаргаж байсан “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз” зэрэг инээдмийн уран сайхны киноны өнгө төрх мөн адил давтагдсан. Жүжигчдийн жүжиглэлт, кино зохиол, кинонд зориулсан дуу гээд бүгдийг уламжлалт аргаараа хийсэн. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Туяа, Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин С.Өлзийхүү болон “Шилдэг өнгө” продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тогложээ.
“ZMN” болон Монгол фильмийн бүтээл. О.Эрдэнэ зохиолыг бичсэн. Кино эхэлж, эмэгтэй гол дүр, залуухан, боловсролтой бүсгүй нэгэн залуутай танилцана. Анх танилцсан залуутайгаа ресторанд сууж ярилцана. Ингээд гэнэт нэгэндээ “Би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Гэхдээ яаж боловсон хэлэхээ мэдэхгүй л байна. Хоёулаа унтах уу” гэнэ. Ингээд л шууд буудал. Энэхүү кино нь “насанд хүрэгчдэд зориулав” гэх тодотголтой. Гол дүрд нь жүжигчин О.Долгор тоглосон ба түүнийг өмнө нь УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Үл таних эмэгтэй” киногоор олон нийт мэддэг.
Уг кинонд Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт буюу хүүгийн бага нас, өсвөр болон идэр насны тухай өгүүлэх аж. Киноны хэсэг тус бүрийг гурван өөр найруулагч найруулсан гэдгээрээ онцлог. УДЭТ-ын найруулагчаар Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажилласан бөгөөд найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо зөвшилцөлгүй гүйцэтгэсэн гэдэгэ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичиж. Кино уран бүтээлчид жижиг гарууд биш. Гэвч кино нь гурван өөр найруулагчийн гэхээс өөр онцлог шинжээ тодотгож чадаагүй.
"Шинэ үе" продакшны бүтээл. Уг уран бүтээлийг анх “Наж могойн хатгалт” нэртэйгээр дэлгэцнээ гарна гэж байсан ч солигдож "Доргио 7 эр" нэртэй болсон. Гол дүрүүдэд хамтлагийн жүжигчид болох Н.Ариунболд, Г.Ундармаа, Дорждагва нар тоглож байгаа бөгөөд тэднээс гадна энэхүү кинонд Номин талст хамтлагийн дуучин СТА Дэлгэрмөрөн дүр бүтээж.
Хошин шогийн продакшн нь өмнө тайзнаа тоглож байсан тоглолтуудынхаа хэсгүүдийг нийлүүлсэн нь энэ кино гэчихэд болно. "Доргио 7 эр инээдмийн уран сайхны киноноос эрчүүд хамгаалагч болох ямар их тэсвэр тэвчээр ур ухаан шаарддагыг тэр их хүнд давааг даван туулж бодит амьдралд ажил мэргэжлийн чадварыг харуулж, гавъяа байгуулж байгааг та үзэх болно” гэж рекламдсан боловч үнэндээ тийм байгаагүй. Тэднийг хамгаалалтын ажилтан болгох бэлтгэл гэж нэлээд олон кадр өнгөрөөх бөгөөд хэтэрхий их орилж хашгичсан, өнөө л америкийн кинон дээрх энгийн бэлтгэлүүдийг хийцгээнэ. Үзэгчийн зүгээс “Надад бол муу кино бол бүр биш. Ерөөсөө кино ч биш. Хошин шогийн тааруухан цуглуулга юм уу даа” гэж дүгнэсэн тийм ч хэтийдсэн, хатуудсан үг биш.
Найруулагчаар нь Ханьсаг ажиллаж. “Ахдаа эхнэр авч өгөх ажиллагаа”-гаар кино эхлэнэ. Ах нь ажил гэсээр гэр бүлтэй болоход цаг хугацаа зарцуулж чаддаггүй. Ингээд дүү нар нь ажиллагаа зохиож эхнэр хайна. Гэнэн нь хоёр дүү нь камер бариад эхнэр хайна. Ажиллагааны явцад дүү нарынх нь гарт ирэйдүйн эхнэрийнх нь дэвтэр орж, юу хийх тухай төлөвлөгөөнийх нь дагуу дүү нар нь уулзаж дотносох тохиолдлуудыг бий болгоно. Мэдээж энэ дэвтэр дотносох боломжийг өгсөн шигээ гай болох байх гэсэн бодол киноны төгсгөл хэсэгт батлагдана. Киноны туршид цааш яах бол гэх хүлээлт үүсгэхгүй. Дундуур нь киноны цагийн сунгах кадр, үйл явдлууд ч орно. Тухайлбал, дүү нь хүүхэдтэй бүсгүйтэй гэрлэнэ гэснийг нь эсэргүүцэж, сүүлдээ хүлээн зөвшөөрнө. Шрейк киног илжигний тэнэгтэл чимдэг шиг үзэгчдийг унтуулахгүйн тулд гэнэт хоёр бүтэлгүй царайтай нөхрийн дүр ч орж ирнэ. Киногоор хэлэх гэсэн санаагаар өөр нэгнээр хэлүүлж, түүн дээр нь ая тавьдаг уламжлалт аргыг мөн ашиглав. “Сайн найзууд нэгнийгээ уучилдаг” гэж өөрийнх нь хэлснийг эргүүлэн сануулдаг. Эцэст нь үүнийг нь” хайртай хүнээ алдахгүйн төлөө хийсэн чармайлт” гэж ойлгож болохыг бүсгийн найз эмэгтэй ойлгуулна. Энэ киноны жанрын талаар уран бүтээлчээс асуухад “Хөөрхөн кино” гэж тодорхойлж.
“ТАКТ” кино компани, “ZI” энтертайнментийн бүтээл. Найруулагч Баярсайхан. Киноны нээлтийн үеэр жүжигчин Э.Ууганбаяр, А.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ нар Соёлын тэргүүний ажилтан гэх цол тэмдгээр энгэрээ мялаасан. Жүжигчид биш миссүүд тоглуулах санааг энэ киноны уран бүтээлчид мөн ашиглав. Киноны гол дүрд жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглож жүжигчин Б.Навчаа, СТА Д.Ганцэцэг, Б.Баатархүү, Төрийн шагналт, УГЖ Ц.Төмөрбаатар, “Нюанс” хамтлагийн дуучин, СТА Амарсайхан, Дизайнер Д.Соёлмаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар дүр бүтээсэн байна. Кино бүтээж харуулах гэсэн санаа нь аз жаргалтай амьдрахын утга учрыг харуулах гэсэн. Онцлог шинжээ тэд мюзикл хэсэг кинондоо оруулж өгсөн.
Жүжигчин Т.Билэгжаргалийн найруулга. Энэхүү киноны зохиолыг дөрвөн жил бичсэн. Киноны үйл явдал Эрдэнэт хотын хоёр залуу Улаанбаатарт ирж, шинэ найз нөхөдтэй болж, зугаа цэнгэл хөөцөлдөж байгаагаар киноны өрнөх болно. Энэ бүхний дараа тэд гэртээ хариад өөрсдийгөө хэн болсоноо мэдрэнэ. Ингээд хайр гэх зүйл хүний амьдралыг хэрхэн өөрчилж, аварч болдгийг харуулна. Киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, ”Шинэ үе”-ийн жүжигчин Д.Алдармаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох нар тоглов. Киноны үйл явдлууд дэс дараалалгүй, хэзээ хаана юу болоод байгаа нь ойлгомж муутай. Жүжигч бүхэн дүрээ сайн гаргахыг хичээсэн бөгөөд үүнийгээ ч чадсан. Гэвч дөрвөн жил бичсэн зохиол гэхэд хангалтгүй үнэлгээ авсан. Таалагдаагүй киноны дундуур гарах үзэгчид энэ киноны үзвэрийн үеэр гарсан.
Киноны сурталчилгааны хуудас гарч эхлэх цагаас шүүмжлэлд өртсөн. Шүүмжлэл шударга байсан. Тэдний хийсэн зурагт хуудас нь 100 хувь бүтээлийн хулгай байв. Тус киноны ажиллагааны 80 хувь нь монголд, 15 хувь нь Америкт, таван хувь нь Хонконгод хийгдсэн ба тухайн орны жүжигчдийн хамт үйл явдал өрнөнө. Хар тамхины хэрэглээний тухай, хүнийг хүйтэн мэсээр олон удаа хутгалж буй үзэгдэл зэргийг шүүмжлэх нэгэн бий. Гэвч киноны үндсэн санаа сайн бол энэ мэтийг анзааралгүй өнгөрч болох байв.
Киноны гол үйл явдал хоёр найзын амьдарлаар цагдаагийн ажилтны шударга зан чанар бизнес эрхлэгчтэй холбогдохоор эцэстээ юунд хүргэдгийг харуулжээ. Киноны гол дүрд Б.Амархүү тоглосон бөгөөд шударга цагдаагийн дүрийг бүтээжээ. Харин бусад дүрд О.Амгаланбаатар,Б.Уламбаяр, О.Ариунзул, Э.Халиун, М.Оргил, Баталов Василий,Олег Петелин нар тоголжээ. Харин ерөнхий найруулагчаар Б.Батболд продюсераар Г.Дашням, ерөнхий зураглаачаар HAYDONLANE нар тус тус ажиллажээ. Дуучин Б.Амархүүг тоглуулсан шалтгаан нь киногоо Орост гаргах гэнэ.
Киноны туслах дүрд ач холбогдол өгөөгүйгээрээ киногоо “унагаадаг” гэдэг энэ кинонд давтагдав. Бага зэрэг өндөр, алаг нүдтэй, цэвэрхэн царайтай л хоёр бүсгүйгийн жүжиглэх чадвар үзэгчдийг гонсойлгов.
Хүмүүн фильмийн бүтээл. Дүр сонголт, нүүр хувиргалт, ая, “Их мөрний урсгалд чулуу хүртэл элэгддэг” гэх мэтчилэнгийн санаа агуулсан үг хэллэгээрээ бусад киноноос илүү үнэлгээ авна. Кино нийт 143 минут үргэлжлэнэ. Хасалт хийгээгүй анхны хувилбараар кино нийт 240 минут болох бөгөөд энэ хэвээр явсан бол уйдаах байсан нь тодорхой байв.
Кино зохиолч, найруулагч А. Миеэго энэхүү киноны талаар “1951 оны тэр хүйтэн өвөл эх нутагтаа ахин эргэж ирэхгүйгээ мэдэвч явахаас аргагүйдэн шаналж басхүү ганцаардсан Ардын намын анхны долоогийн сүүлч өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн 31 жилийн өмнөх дурсамж буюу “Анхны долоо”-гийн цугласан түүхээр уг кино эхэлнэ. Яагаад ч юм энэ киноны цаана монголчуудын зүрх сэтгэлийг булгилуулан догдлуулах үл мэдэгдэм далдын хүч нуугдаж байгаа мэт. Өөрийн эрхгүй самсаа шархирч, гол дүүрийн баатруудыг өмөөрөн босмоор, тэдний баатарлаг тэмцэлд татагдан элдвийн бусармаг зүйлсийн эсрэг дуугарч чадаж байгаагаар нь бахархмаар олон сайхан хэсгүүд үзэгч миний сэтгэлийг өөрийн эрхгүй хөдөлгөж байв. Анхны сайд Д. Бодоо, Д. Чагдаржав нарыг хэлмэгдсэний дараахан Жанжин Сүхбаатарын Чойбалсанд хэлж буй “Хэзээ нэгэн өдөр чиний ачаа үүрэх цаг ирнэ” гэх үг, Ардын намын анхны дарга С. Данзангийн тэндээс гараад буудуулахаа мэдэж байсан ч коммунист оросын замаар бус дэлхийн хөгжингүй улсын замаар замнахыг Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн их хурлын гишүүдэд уриалж буй хэсэг, хожим 1939 онд Халх голоос Улаанбаатар луу хүрч яваа гэж бодсон ч хаа холын Чита руу баривчлагдан хүргэгдэж яваагаа мэдээгүй Д. Лосол, “Өчигдөр Москвагаас ярьсан. Чамайг яаралтай ирүүлэхийг шаардсан. Цаашид бид яах ёстой юм бэ? Хичнээн сайхан улсаа алдав даа Догсом минь” хэмээн цөхрөнгөө барж, хоолой нь зангирах Х. Чойбалсан, өөрийн шадар туслах Шагдарт “Одоо нөхдийнхөө араас миний явах цаг болсоон” гэж хэлээд сүүлчийн тамхиа татан өвлийн жихүүн хүйтэнд өөрийн хүлээн зогсох онгоц руу цор ганцаархнаа алхаж яваа өрлөг жанжин Х. Чойбалсан нарын хэсгүүдээс үзвэл бидний мэддэг мөртлөө мэддэггүй “Анхны долоо” хэзээ ч, юу ч тохиолдож болох ямархан хүнд бэрх нөхцөлд ажиллаж амьдарч байсныг үнэхээр гайхалтай энгийн бөгөөд зүрхэнд хоногшим дүрслэн харуулж чаджээ” гэж.
Дорнод аймгийн “Маршал энтэртайнмент”, “A and O” студиуд хамтран анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн нь энэ. Ерөнхий продюсерээр “Маршал энтертайнмент”-ийн захирал Н.Оюунбаатар, ерөнхий найруулагчаар “A and O” студи, ХДТеатрын найруулагч Б.Мөнх-Амьдрал ажиллажээ. “Аз жаргалын эрэлд” хэмээх энэхүү киноны үйл явдал 1995-2012 оны хооронд өрнөнө. Хоёр нийгмийн тогтолцоо, залуу хосуудын хайр дурлал, хүн чанар, нутгаараа бахархах сэтгэлийг уран сайхны аргаар харуулахыг хичээсэн гэнэ. Кинонд МУГЖ Ц.Ганзориг, СТА Б.Мангалжав, СТА Л.Батсайхан зэрэг туршлагатай ахмад уран бүтээлчид, КУДС-иар овоглосон П.Баярцэнгэл, Э.Энхзул Э.Энхжин Э.Батболд нарын залуу уран бүтээлчид оролцсон байна.
“Хайртай бол хартай” киноны нэрний араас “Аан өнөө дуу нь хулгайнх гэдэг мөн үү” гэх тааруухан үнэлэлт явдаг. Кинондоо зориулж хийлгэсэн дуу нь Потап болон Настя” нарын хамтран дуулсан “чумачечая весня” дууг хуулбарласан нь баригдаж ийнхүү шүүмжлүүлэх болсон. Үндсэнд нь дүгнэвэл “хөнгөхөн” кино. Тус киноны зохиолыг Д.Оюунсүрэн, Ц.Төмөрхуяг, Д.Даулетжан нар бичиж, продюсерээр Э.Энхжин, ерөнхий найруулагчаар Ц.Төмөрхуяг, зураглаачаар Б.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр нар ажиллажээ. Тус киноны гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Алтансүх, Р.Өлзийхүү, Д.Төвшинтөр, Ш.Жавхлан нар тоглосон бөгөөд Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ц.Цэнд-Аюуш, Б.Туяа, Б.Магсар, Л.Чаминчулуун, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, Ц,Ганзориг, Д.Дэлгэрсайхан, Д.Даулетжан, Р.Адъяа, Х.Даваажав нар тогложээ. Шинэхэн баригдсан хороололд оюутан цагийн найзууд санаадгүй учралаар нэгэн өдөр нүүж ирснээр хөрш айлууд болно. Орох гарах болгонд тааралдах хоёр тухтай уулзах зав гарахгүй ч хэсэгхэн зуур ярилцсанаар бүсгүй ангийн анддаа санал тавьж өөрийнхөө ажилладаг компанид оруулснаар үйл явдал өрнөнө. Үргэлж цуг явах болсон 2-т “Аав”, “Ээж” нь саад болж эхэлнэ. Мөрдөлт, тагналт, хардалт, энэ бүхнээс аргагүйн эрхэнд тэд залхана.
Мартагдашгүй намар” УСК нь “UBS” телевизээс бүтээсэн гурав дахь уран сайхны кино бөгөөд “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа” кинонуудыг мюзикл хэлбэрээр хийж байсан уран бүтээлийн баг энэ удаад драм талдаа бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж, ийнхүү үзэгчдэд хүргэсэн нь энэ. “Мартагдашгүй намар” киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “UniverseВest Songs” наадмын 2011 оны оролцогч Э.Урангоо, Л.Цокто, Ч.Очгэрэл нар, дүрүүдэд МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Л.Баттулга /Аглуу/, СТА Л.Дэмидбаатар, СТА Г.Гэрэлсүх, СТА Г.Ган-Очир, СТА Э.Гантулга нар тогложээ. Киноны Ерөнхий найруулагчаар Д.Отгонзаяа, найруулагчаар Б.Жаргалсайхан, зохиогчоор Ө.Гэрэлтцэцэг, Ё.Мөнхтуяа, С.Сумъяа, ерөнхий зураглаачаар СТА Д.Цэрэнчимэд нар ажиллажээ. Харин кино зураг авалтыг нэг сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Тэмээтийн хөндий, Мандал, Цагаан нуур сумдаар авсан байна. “Учиртай гурван толгой”-той адил өөр хүнд хайртай нэгэнд хайртай, өнөөх нь мөн өөр хүнд хайртай зэрэг үйл явдлууд гарна. Мэдээж дууны уралдааны оролцогчид тул киноны өнгө нь дуу.
“Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүгийн продюссерлэж, өөрөө гол дүрд нь тоглосон кино. “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл. “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн болон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, С.Хүрэлхүү болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ё.Алтангэрэл, Б.Отгонбат, “ТВ Коктейль”-ийн жүжигчин Ж.Цэнд-Аюуш гээд хошин урлагийнхан энэхүү кинонд дүр бүтээжээ. Кинонд өгүүлснээр хотод амьдардаг нэгэн залуу хөдөө байгаа эцэг эхдээ хүнтэй гэрлэх гэж байна хэмээн худлаа хэлэн мөнгө нэхнэ. Ямар ч хүнийг итгэтэл худлаа ярьчихдаг залуугийн аав хөдөөнөөс хүүгийнхээ шинэхэн эхнэртэй танилцаж, улмаар бэрээ гуйхаар хотыг зорино. Тэгтэл худал хэлж, ааваасаа авсан мөнгөө аль хэдийнээ үрэн таран хийчихсэн залуу сайн танил ахынхаа эхнэрийг өөрийн эхнэр хэмээн эцэгтээ танилцуулснаар киноны үйл явдал өрнөнө. Үүнээс цааш үл ойлголцсон олон үйл явдлууд ар араасаа өрнөж, худалч залуу сүүлдээ худлаа хэлсэн нь илчлэгдэн бүх үнэнээ аавдаа хэлнэ.Уг киног авч гарсан зүйл нь жүжигчдийнх нь чадвар байв.
“Помогите нам-1, 2” уран сайхны цуврал киноны үргэлжлэл. “Помогити нам- 3”-ыг 3D форматаар хийсэн гэдгээрээ онцлог. “Помогите нам-1, 2” кинонд тоглосон жүжигчдээс соёлын тэргүүний ажилтан М.Саранцэцэг, “Захиалгат инээд” хамтлагийн Адьяа нарын цөөхөн жүжигчин шинэ ангид тоглосон бөгөөд бусад нь солигдож. Өмнөх ангиудын үйл явдал Сибирийн тайга, Монголын говьд өрнөж байсан бол энэ удаа сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байсан хэсэг хүмүүс хөвсгөл далайн нэгэн арал дээр хөлөг онгоцны сүйрлийн улмаас үлдсэнээр үйл явдал өрнөх ажээ. “Помогите нам-3”-ын зохиолыг Ш.Даваадорж бичиж, өөрөө найруулсан бөгөөд зургийн даргаар М.Саранцэцэг ажиллажээ.
“Худалч залуу”, “Жексон амьд” инээдмийн уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэсэн “Herub” энтертайнментын ээлжит бүтээл “Дэлхийд дурласан сар”байлаа. Уг киноны найруулагчаар “Herub” энтертайнментын найруулагч С.Баттулга, продюсераар О.Болдсайхан, зураглаачаар Г.Баттулга, нар ажиллажээ. “Дэлхийд дурласан сар” киноны гол дүрд хошин уралгийн “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, SBN телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Баярмаа, Б.Мишээл, С.Баттулга, Б.Одбаяр нар тогложээ.
Найруулагч Бэхбаатарын бүтээл. Гол дүр жүжигчин Навчаа. Дүрийн хувьд бол ганцаардмал, хэн нэгнийг хайрлаж, хэнээс ч хайртай гэдэг үг сонсож байгаагүй эмэгтэйн дүр. Мэдээж энэ киноны утгыг хэлбэл “өөрчлөлт” Гадаад үзэмж нь уруу дорой байгаа эмэгтэй нийгмээсээ яаж тусгаарлагддаг, хайр дурлалынхаа төлөө яаж тэмцэж байгаа талаар өгүүлнэ.
Олон кинонд давтагддаг реклам мөн энд байв. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ бичгийг нааш нь харуулж байгаад л ууна, гол дүрүүд нэр ус нь тодорхой газарт байнга уулзана, эдэлж хэрэглэж, өмсөж зүүж байгаа зүйлийнхээ талаар киноны үндсэн санаатай ямар ч холбоогүй зүйлсийг ярина. “Цасан охин” киноноос “Сэнгүр”, “Гоёлын даашинз” киноноос “Гоёо”, “Боргио”, “Би чамд хайртай 2” киноноос “Юнител”, “Сайн уу, амьдрал минь” киноноос “Скайтел”, “Миний хөрш чөтгөр” киноноос “Наран” группийн оруулж ирдэг машин, “Тусгай салаа” киноноос “Био жүүс” –ний рекламыг үзсэн бол “Би эмэгтэй хүн” киноноос мистер пиццаны рекламыг үзэж болно.