Эмбер Роуз хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Эмбер Роуз хүүтэй болжээ

Өдгөө загварын ертөнцийн нэр хүндтэй моделиудын нэг Эмбер Роуз өчигдөр хүүтэй болжээ. Хүүтэй болсон тухайгаа Роуз болон түүний сүйт залуу рэппэр Wiz Khalifa нар өөрсдийн Twitter хуудсаар дамжуулан олон нийтэд зарласан байна. Хосууд хүүдээ Сибестиан Тейлор Томаз хэмээх нэр хайрласан бөгөөд хүүгээ төрөх үеэр нэрт рэппэр эхнэрийнхээ хажууд байсан гэнэ. Тэрээр нүүрэндээ маск зүүж, нөмрөг, малгай өмсч, анхныхаа хүүхдийг хорвоод мэндлэх сэтгэл хөдлөм мөчийг хүлээж байгаа гэрэл зургаа Twitter-тээ тавьжээ. Олон мянган фэнүүд нь залуу хосыг удахгүй бяцхан хүүгийнхээ зургийг харуулна гэдэгт найдаж буйгаа Twitter-ээр нь дамжуулж уламжилсан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж