
Хаан банкны “Улаан гэр” галерейд “Мөрөөдөгчдийн өдөр” кино хөтөлбөр үргэлжилж байгаа билээ. Долоо хоног бүрийн бямба гариг бүрт үзэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг уг хөтөлбөрийн хүрээнд маргааш Питер Богдановичийн “Цаасан саран” бүтээл үзэгчдийн хүртээл болох нь. Уг кинонд 1970-аад онд АНУ-д нүүрлэсэн их хямралын үеийг харуулдаг. Гэхдээ уг үйл явдлыг нэг дээрэмчин охины хамт хэрхэн хөглөж буйгаар харуулжээ. Охины дүрд тоглосон Татум Ониль “Цаасан саран” киногоор Оскарын шагнал хүртэж байсан юм.
Г.ДАША