
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт холбогдох уг хэрэг өдгөө сураг алдарч, зарим эх сурвалжийн мэдээгээр хэрэгсэхгүй болж буй гэнэ. Уг нь цагдаагийнхан Ж.Энхбаярыг нэлээд шуурхай шалгаж, хамт явсан хүмүүсийг нь олж тогтоон нотлох баримтыг бүрдүүлж чадаад байжээ. Тусгай хамгаалалттай газарт ан хийсэн, яамны нисдэг тэрэг хөлөглөсөн, агнасан гахайгаа Улсын заан Б.Соронзонболдоор үүрүүлж зургийг нь аван хадгалсан зэрэг нь баримтаар нотлогдож, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байсан аж.
Аргаа барсан эрхэм гишүүн ангийн анд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр очиж учир байдлаа хэлэн, “өршөөл” гуйсан гэнэ. УИХ-д хоёр ч удаа хамт сууж байгаа, адилхан залуу хүмүүс, энэ асуудлаас болоод цагдаагийнхан хавь ойрынхныг минь шалгаж, шалгаагаад хүнд байна хэмээн “зовлонгоо” тоочсон аж.
Ж.Энхбаяр сар гаруйн өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Төв аймгийн цагдаагийнхан надаас ямар нэгэн байдлаар тодруулж асуусан юм байхгүй. Гахай гэдэг амьтан Монгол Улсад ховордсон амьтан биш. Түгээмэл байдаг. Хоёр жилийн өмнө 15 мянга байсан” гэж байлаа. Хэрэв эх сурвалжийн мэдээлэл үнэн бол Х.Тэмүүжин сайд “ангийн анд”-аа бодож, хэлснийг нь ёсоор болгосноор Ж.Энхбаярын гэх энэ хэрэг шүүхэд очсон болоод сураг алдарна гэсэн үг. Үүнийг цаг хугацаа л харуулах буй за