АНУ шуурхай цохилтын баллистик пуужин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

АНУ шуурхай цохилтын баллистик пуужин бүтээнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам ердийн цэнэгтэй, дэлхийн ямар ч цэгт нэг цагийн дотор цохилт өгөх тив алгасан нисэх баллистик пуужингийн  шинэ төрлийг бүтээж байна. Түүнийг бүтээх ажиллагаа нь  “шуурхай даяарчлалын цохилт” (Prompt Global Strike, PGS) гэсэн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа гэж  The Washington Post сонин бичжээ. Уг пуужин нь улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа цөмийн элементийг орлох зэвсэг болох ёстой ажээ. Шинэ төрлийн зэвсэг АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах ба олон улсын ажиглалт хяналтад нээлттэй байх аж. Шинэ пуужинг зэвсэглэлд 2015 оноос хоцролгүй нийлүүлж эхэлнэ. Гэхдээ Обамагийн захиргаа түүнийг бүтээх ажиллагааг идэвхжүүлэх гэнэ.
Тухайлбал, Обамагийн захиргаа Конгрессаас энэ хөтөлбөрт зориулан 2011 онд 240 сая ам.доллар хүссэн нь  энгийн зардлаас нь 45 хувиар их байна. Урьдчилсан тооцоогоор 2015 он гэхэд PGS пуужинг бүтээхэд хоёр тэрбум орчим доллар зарцуулах ажээ. Энэ пуужингийн эхний загварыг энэ жилийн тавдугаар сард турших бололтой.  Одоо Америкийн зэвсэгт хүчинд тийм зориулалтын пуужин байхгүй. Шинэ пуужинг Пакистан дахь террористуудын бүгэж буй нутаг мөн Хойд Солонгосын баазуудад цохилт өгөхөд ашиглаж болох юм. Гэхдээ АНУ-аас хөөргөх тэр пуужин нь Орос, Хятадын цөмийн цохилтыг сануулах системийг ажиллуулах магадлалтай гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж