“Brit Awards”-ын шилдгүүд тодров

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

“Brit Awards”-ын шилдгүүд тодров

Британийн “Грэмми” гэгдэх “Brit Awards” өчигдөр Лондонгийн “O2 Arena”-д болж, шилдгүүдээ тодруулсан байна. Энэ оны “Brit Awards”-ийн хүндэт тайзанд нэрт дуучин Адель, Эмели Санде болон дуучин хөгжмийн зохиолч Бэн Ховард нар шилдгийн шагнал гарджээ. Уг хүндтэй наадамд дуучин Адель Алдарт Жеймс Бондын “Skyfall” бүтээлээрээ шилдэг сингл шагналыг хүртсэн бол Санде “Our Version Of Events" бүтээлээрээ шилдэг цомог шагналыг хүртсэн байна. Нэрт дуучны уг цомог Их Британид 1.4 сая хувь борлогджээ. Түүнчлэн наадмын шилдэг хамтлагаар “Mumford and Sons” тодорч, шүтэн бишрэгчдээ баярлуулсан байна.

Наадмын шилдгүүдийг танилцуулъя:

Шилдэг эрэгтэй дуучин:

  • Calvin Harris
  • Plan B
  • Richard Hawley
  • Ben Howard
  • Olly Murs нар нэр дэвшсэнээс Ben Howard шилдгээр тодорсон байна.

Шилдэг эмэгтэй дуучин:

  • Paloma Faith
  • Bat For Lashes
  • Jessie Ware
  • Emeli Sande нар нэр дэвшсэнээс дуучин Emeli Sande шилдэг шагналыг гардсан байна.

Шилдэг тоглолт:

  • Jake Bugg
  • Jessie Ware
  • Alt-J
  • Ben Howard
  • Rita Ora нар нэр дэвшсэнээс Ben Howard мөн ялагчаар тодорчээ.

Шилдэг хамтлаг:

  • Mumford and Sons
  • Alt-J
  • The xx
  • Muse
  • One Direction нар нэр дэвшсэнээс “Mumford and Sons”  шалгарсан байна.

Шилдэг сингл:

  • Adele – “Skyfall”
  • Alex Clare – “Too Close”
  • Coldplay, Rihanna – “Princess Of China”
  • DJ Fresh, Rita Ora – “Hot Right Now”
  • Emeli Sande – “Next To Me”
  • Florence + The Machine – “Spectrum”
  • James Arthur – “Impossible”
  • Jessie J – “Domino”
  • Labrinth featuring Emeli Sande – “Beneath Your Beautiful”
  • Olly Murs, Flo Rida – “Troublemaker”
  • Rita Ora, Tinie Tempah – “RIP”
  • Rizzle Kicks – “Mama Do The Hump”
  • Robbie Williams – “Candy”
  • Rudimental featuring John Newman – “Feel The Love”
  • Stooshe – “Black Heart” нар нэр дэвшсэнээс дуучин Adele шилдэг шагналыг гардав.

Шилдэг цомог:

  • Emeli Sande – “Our Version of Events”
  • Plan B – “Ill Manors”
  • Alt-J – “An Awesome Wave”
  • Paloma Faith – “Fall To Grace”
  • Mumford and Sons – “Babel” тус тус нэр дэвшсэнээс “Our Version of Events” бүтээлээрээ дуучин Emeli Sande

Шилдэг гадаадын эрэгтэй уран бүтээлч:

  • Jack White
  • Gotye
  • Michael Buble
  • Frank Ocean
  • Bruce Springsteen нар нэр дэвшсэнээс дуучин Frank Ocean

Шилдэг гадаадын эмэгтэй уран бүтээлч:

  • Rihanna
  • Alicia Keys
  • Cat Power
  • Lana Del Rey
  • Taylor Swift нэр дэвшсэнээс дуучин Lana Del Rey

Шилдэг гадаадын хамтлаг:

  • The Black Keys
  • The Script
  • Alabama Shakes
  • Fun
  • The Killers тус тус нэр дэвшсэнээс “The Black Keys” хамтлаг

Шилдэг амьд тоглолт:

  • Mumford and Sons
  • Coldplay
  • Muse
  • The Vaccines
  • The Rolling Stones нар өөрсдийн уран бүтээлээр нэр дэвшсэнээс “Coldplay” хамтлаг шилдэг шагналыг гардсан байна.

Шилдэг продюссор:

  • Damon Albarn
  • Jake Gosling
  • Paul Epworth тус тус нэр дэвшсэнээс Paul Epworth шилдэг шагналыг хүртсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж