Yahoo шинэ нүүр хуудастай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Yahoo шинэ нүүр хуудастай боллоо

Санхүүгийн хүндхэн байдалд ороод байгаа Yahoo компанийг ямар нэгэн шинэ зүйл хийж, эрс шинэчлэлт хийхгүй бол удахгүй дампуурна хэмээн бичиж байсан. Тэгвэл тус компани нүүр хуудсаа өөрчилж, шинэ нүүр хуудастай болсон тухайгаа Yahoo компанийн CEO Marissa Mayer мэдэгдлээ.

Шинэ загвар нь өмнөхөөсөө илүү хурдан, мөн та хүссэн ангиллаа сонгон нүүр хуудсан дээрээ байрлуулах боломжтой.

Та yahoo болон фейсбүүк аккаунтаараа нэвтрэн орсноор өөрийн өдөр тутмын зурхайгаа хүлээн авах, оршин байгаа газрынхаа цаг агаарын мэдээллийг авах зэрэг боломж бүрдэх юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж