
Уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил аймаг сум, орон нутгийн бүсийн уралдаануудад амжилт гаргасан 10 уяачид аймгийн алдарт уяач цол тэмдгээр шагнууллаа. Хурдан морины азарганы уралдаанд Галт сумын харьяат Пүрэвдоржийн хонгор түрүүлсэн бол их насны морьдын уралдаанд Их-Уул сумын уяач Энхтөрийн хүрэн түрүүлж, соёолонгийн уралдаанд Рашаант сумын уяач Бат-Оргилын саарал түрүүллээ.
Уралдааныг аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хамтран амжилттай зохион байгууллаа.
Эх сурвалж: www.todmagnai.mn