Тэрбумтан еврейн “Аль-Жазира”-г байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Тэрбумтан еврейн “Аль-Жазира”-г байгуулна

Евроазийн еврейн конгрессийн ерөнхийлөгч Александр Машкевич Израилийг олон улсын төвшинд танилцуулах мэдээний сувгийг байгуулахаар шийдсэн байна. Одоо байгаа мэдээний эх сурвалжаас хүмүүс Израилийн тухай сөрөг мэдээлэл авдаг учраас үүнийг байгуулна гэж Машкевич тайлбар хийлээ. Шинэ суваг нь сурталчилгааных биш үнэн зөв мэдээллийг өгч байх гэнэ.

Хэдэн сарын дараа шинэ суваг Израильд нээлтээ хийх бөгөөд сэтгүүлчид түүнийг еврейн “Аль-Жазира” гэж нэрлэжээ. Forbes сэтгүүлийн үнэлгээгээр Казахстанд амьдардаг Израилийн тэрбумтны хөрөнгө 3,7 тэрбум ам.доллар гэнэ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж