Аюулгүйн албаныхныг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Аюулгүйн албаныхныг шалгаж байна

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудлынхантай холбоотой нэгэн хэрэг дэгдсэн байна. Энэ удаад хууль хяналтынхан их хэмжээний алт үнэт эдлэлийг гаалийн хяналтад оруулалгүйгээр хилээр оруулж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ. Гаалийн ерөнхий газрын Хэрэг зөрчилтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд бүр өнгөрсөн жилйн арванхоёрдугаар сараас алт, үнэт эдлэлийн наймаачдын эд барааг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын Аюулгүй албаны ажилтнууд нууцаар хил давуулж байна гэмэн мэдээлэл ирж, хараандаа аваад байсан юм байна. Ингээд нийслэлд томоохонд тооцогддог үнэт дэлгүүрийн эзэд хоёр эмэгтэйг Өмнөд Солонгосоос ирэх үед нь отолт хийж аюулгүй албаны ажилтнууд эл барааг нь хяналтын рентген аппаратаар оруулалгүй, хажуугаар нь тойруулж, нэвтрүүлж байхад нь үйлдэл нь барьжээ. “Үндэсний шуудан” сонинд мэдээлснээр бол энэхүү ачаа тээшинд 1,7 кг алт, 2,5 кг мөнгөн эдлэл нуусан байсан гэнэ. Энэ бол зөвхөн нэг удаагийн үйлдэл бус өмнө нь Аюулгүй албаны ажилтнууд үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэдтэй хуйвалдан их хэмжээний эд зүйлс татвараас зугтаалган оруулж ирж байсан гэж сэжиглэж байгаа юм байна.

Харин асуудал үүсгэсэн гэж буй Чингис хаан олон улсын нисэх буудал нь МИАТ компанид бус Иргэний нисэхийн ерөнхий газарт  харьяалагддаг аж. Гэвч бүхэлд нь ойлгоод сурчихсан хүмүүс МИАТ холбон тайлбарлаж байгаа нь буруу юм гэж албаны эх сурвалж тайлбарлалаа.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж