Камерунд Францын жуулчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Камерунд Францын жуулчдыг барьцаалжээ

Нигерийн хилийн ойролцоох Камеруны Алс хойд /Far North/-д аялж явсан Францын долоон жуулчин зэвсэглэсэн этгээдүүдэд барьцаалагдсан тухай Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын мэдээлснээр жуулчдыг барьцаалсан хэрэгт Нигерид үйл ажиллагаагаа явуулдаг “Боко Харам” бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Түүнчлэн   барьцаалагдсан жуулчдын дунд гурван хүүхэд гэнэ. ВВС-ийн мэдээлснээр албаныхан энэхүү хэргийг лалын “Боко Харам” зэвсэгт бүлэглэл юм уу лалын “Ансару” бүлэглэлийн дайчид  үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэжээ. Камеруны албаныхны мэдээлснээр Францын жуулчдыг “Ваза” дархан цаазат газраас буцаж явахад нь мотоциклтой зэвсэглэсэн бүлэг этгээдүүд дайрч, барьцаалсан байна

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын “Associated Press” агентлагт мэдээлснээр Африкт лалын зэвсэгт бүлэглэлүүд тус улсын арав орчим иргэнийг барьцаалаад байгаа аж. Түүнчлэн Лоран Фабиус эдгээр хэргүүдтэй холбоотойгоор олон улсын зүгээс лалын зэвсэгт бүлэглэлүүдтэй тууштай тэмцэх шаардлагатай байна гэж онцолжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж