“Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

“Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг дуушлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, Засгийн газраар батлуулахад бэлэн болжээ. Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд мэргэжил олгож, амьдралын төвшинг нь нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж. Үүний дагуу хоёр жилийн өмнөөс нийслэлийн зургадугаар дүүрэг, Орхон, Дархан-Уул аймгуудад нийгэмшүүлэх үйлчилгээ, халуун хоолоор үйлчлэх үйлчилгээ, бичиг баримтжуулах үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн судалгаагаар эдгээр иргэдийг нийгэмшүүлэхэд нэг хүнд 4-5 жил шаардлагатай байдаг хэмээн гарсан ажээ. 
 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж